Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

Шинэ он шинэ амжилт

Бичсэн saraana , 1 сарын 3, 2011

Шинэ он гарлаа.  Энэ шинэ он миний хувьд хэрхэн яаж өнгөрөх бол гэж зүүдээ их л манаж хонолоо доо. Шинэ он шинэ амжилтын эхлэл гэж би дандаа боддогоо. Ирээдүйгээ өөдрөгөөр харж өөртөө итгэ гэж шинэ оны анхны шөнө надад зөгнөлөө хэлсэн. Миний хувьд энэ жил их сайхан жил болох болно оо. Би хичээнэ ээ

Бүлэг my mind | Сэтгэгдэлгүй »

Чи амсах уу?

Бичсэн saraana , 12 сарын 13, 2010

Энэ их хайрыг би яахуу? Хальж урсах гээд багтахгүй дэлбэрэх гээд байна? Чи минь амсахгүй юм уу? Дарс шиг улаан ч архи шиг хатуу шүү. Жаахан балгаж үзчихээд зөөлөн амтанд нь итгээд ихээр ууж болохгүй шүү. Эхлээд тийм сулхан санагдаж байвч дараа нь чи биеэ татаж авч чадалгүй бүрэн уусчихна. Маргааш нь юу болсноо санахгүй яагаад шунаснаа ч ойлгохгүй. Тээд бие нь өвдөнө бас шархирна.

Тийм байсан ч чи миний хайраас амсах уу?

Бүлэг my mind | 1 Сэтгэгдэл »

Оргил өөд

Бичсэн saraana , 12 сарын 3, 2010

Оргил өөд тэмцэхийн учир би энэ ажил дээр суужийна. Яагаад ч юм дээш авирах тусам халгаатай хальтиргаатай жим нь бүүр нарийссаар. Тэгэвч би урагшаа алхахыг хүссээр. Жаахан сууж амрахыг бэлэн хоол цайг, халуун ор хөнжил, дулаахан байрыг, ТВ үзэн зүгээр сууж өнгөрүүлэхийг ямар их хүсэж байна гээч.

Гэвч буцахыг нэг л төвдөхгүй байна аа. Би энэ оргил өөд мацаад хүний хөл хүрч байгаагүй тэр газар зогсохыг хүснэ. Бусад нь гаргаж чадаагүй замыг бусдадаа гаргаж өгөхийг хүснэ.

Бүлэг my mind | 2 Сэтгэгдэл »

Тэр нэгэн хүнд

Бичсэн saraana , 12 сарын 2, 2010

Өнөөдөр ажил дээрээ оройтож ирлээ. Уул нь зөндөө ажил байна аа. Дөлөөд зугтаагаад одоо үүнийг бичиж байна. Нэг аяга халуун кофе уучихаад ажлынхаа захаас барьж авна даа. Нэг барьцан байхад ч бас учиртай. :)

Сайн уу найзаа ажил төрөл болон амьдрал нь сайн биз дээ. Гадаа хүйтэн байна шүү. Дулаахан хувцаслаад халуун хоол цай идэж байгаарай. Бас ажлын төлөө төрцөн юм шиг явжийгаад ядаргаанд орчихвоо. Чиний минь амьдрал сайн байгаа гэдэгт итгэж байна.Чамайг дандаа жаргалтай яваасай гэж найз нь хүсдэг.

Олон хөлийн орчлон дээр янз бүрийн хүмүүстэй харилцаж бас ярилцаж явахдаа тэр нэгэн цагын давтагдашгүй мартагдашгүй дурсамж  аажмаар   бүдэгрэн өнгөгүй болохыг зөнгөөрөө мэдэрч  байна би. Тэр цагт л сэтгэл зүрхээ бүтэн болгож авахаас даа.

Бүлэг my mind | 4 Сэтгэгдэл »

Цагаахан цас

Бичсэн saraana , 12 сарын 1, 2010

Өвөл  ирээл цас ороол. Дулаахан өвөл.  Ойрдоо ямар сайхан байна аа. Миний сэтгэлийг яг энэ цагаахан цас шиг болгоод өгөөч. Ямар ч шаналалгүй, өвдөлтгүй ямарч бухимдалгүй, уцаарлалгүй  бас санаашралгүй.  Тээд ирээдүйд ирэх боломжиндоо л итгээд нар гийтэл инээмсэглэмээр байна.

Бүлэг my mind | 2 Сэтгэгдэл »

Болор тунгалагхан

Бичсэн saraana , 11 сарын 24, 2010

Өчдөр зөндөө их зүйл бодож хонолоо. Унтаж чадсангүй элдвийн юм бодсоор мөрөөдсөөр бүүр толгой эргэчихсэн. Аль нэгэн шашны урсгал шүтддэггүй ч тааз өөдөө ширтэж байгаад бурхан минь би яах ёстой вэ? Ямар нэгэн шийд хэлж өгөөч гэж дахин дахин залбирсан. Тэгтэл надад юу гэсэн гээч. БИТГИЙ ЗЭВРЭЭРЭЙ гэсэн.

Зүгээр байж байтал энэ үг аманд аяндаа ороод ирсэн. Бас зоригтой бай гэж хэлсэн.

Хаа нэгтээ оршдог бурхан чамд баярлалаа.

Бүлэг my mind | 3 Сэтгэгдэл »

хэлэхгүй байж тэссэнгүй ээ

Бичсэн saraana , 11 сарын 11, 2010

Хэлэхгүй байж тэссэнгүй ээ нэг найздаа. Гэхдээ одоо миний найз байхаасаа татгалзах байх даа. Тэр их шударга үнэнч хүн. Харин би бол түүнийг удаан хуурч явсан хүн болчихоод байна. Хэлэхгүй тас нуугаад өнгөрч болох байсаан. Гэхдээ арай хэтэрхий худалч болохоосоо өмнө хэлмээр санагдаад. Намайг уучлахгүй байж болно.

Би уучлал хүсэхгүй.  Угаасаа би амьдралын нэг хэсэг болохоороо нөхцөлд байдалд өөрийнхөө нэгэнт гаргасан шийдвэрийг яалтай ч билээ. Битгий намайг өршөө. Ийм хүн амьдралд байдгийг мэдэж аваарай. Би муу хүн

Бүлэг my mind | 3 Сэтгэгдэл »

Шаргал намар

Бичсэн saraana , 10 сарын 12, 2010

Бороо хуртай, бодол хургаастай намар.  Айсуй өвлийн хүйтнийг сануулан улам холдоод. Гэсэн ч хорвоо эргэдгээрээ эргэн би ажилласаар амьдарсаар. Өвлийн бэлтгэлээ базаая даа.

Бүлэг Бүлэггүй | 2 Сэтгэгдэл »

Нойр хулжаасан шөнө.

Бичсэн saraana , 8 сарын 12, 2010

Өчигдөр орой элдвийн бодол толгойд эргэлдэн шөнөжин бодол болж хонов. Одоо боллоо хангалттай. Энэ амьдралын үзэл бодлоо хамгаалах гэж, бусад хүмүүсийн аз жаргалын төлөөх теором-ийг батлах гэж шөнөжил бодол санаа шалтаг шалтгаан урсган орж ирээл. Чамд хайргүй байсан гэвэл худлаа. Чамайг хайрлахгүй байна гэвэл бүрч худлаа. Гэхдээ одоо зүгээр л болно хангалттай. Одоо намар иржийнэ.

Намайг хавар намрын зургаан сартай цуг урсан одсон гэж бодоорой.

Бүлэг my mind | 12 Сэтгэгдэл »

Би жаргалтай.

Бичсэн saraana , 8 сарын 5, 2010

Өнөөдөр хийх ажил ч багатай ямар сайхан өдөр вэ? Өдрийн хоолондоо гарахаас өмнө өнөөдрийн бичлэгээ бичдиймуу гээл.

Би өнөөдөр аз жаргалаар цалгилан байгаа нэг хүнийг олж харлаа. Харангуутаа хэн гэдгийг нь таньсангүй ээ. Уул нь энэ өрөөнд танихгүй хүн орж ирэх учиргүй дээ. Нууцхан инээмсэглэл нүүрэндээ тодруулах тэр хэн юм бол? Анх удаагаа болзоонд явах гэж байгаа мэт зүрх нь доглон суух тэр хэн юм бол? Аз жаргалаар хацар нь туяаран амандаа дуу аялах тэр хэн юм бол гээд лавлаж сайн харвал толины урдаас ширтэх өөрийн харцтай тулгарваа.

Бүлэг my diary | 3 Сэтгэгдэл »