Чамайг л … (29)
Бичсэн saraana , 5 сарын 8, 2008
…. Шинэ он дөхөөд энд тэндгүй шинэ жилийн уур амьсгал оржээ. Цалин цагаан цас цавцайж дараад л.. гадаа хэдий хүйтэн байх боловч хүн болгон нь энэ баярыг тэсэн ядан хүлээгээд л. Тулгаа ч урьдын адил олон арван шинэ жилийн баярын урилга авсан боловч нэгэнд нь ч очсонгүй. Харин Ариунаатай уулзан түүнтэй хамт шинэ жилийн баяраа хөдөө зуслангийн байранд өнгөрөөхөөр болов. Би түүнийгээ ямар их санаж байна гээч. Сэтгэлийн их хөдлөлд гэнэт цочирдсон сэтгэлийн хатжил нимгэрэн аль хэдийнээс нааш нэвчин гарах гээд байсан Ариунаагийн тухай бодол түүний ямар их зовж байсан зовлонтой нь хамт нийлээд сад тавин урсаж би түүнийг өрөвдөхийн ихээр өрөвдөж хайрлахын дээдээр хайрлаж байлаа. Тулгаа нэгэн кафед Ариунааг хүлээн сууна. Түүнтэй хамт салхинд гарья гэж тохиролцжээ. хэдийгээр түүний цогцлоосон амьдрал нуран унасан ч сэтгэл нэг л уужим. Ариунааг дахиж гомдоохгүй л юм сан.
Хорвоо юун дээр тогтдог вэ? гэж олон хүмүүс ярьдаг Хорвоод чи хайргүйгээр, мөнгөтэй амьдарч болно оо. Чамд мөнгө орон сууц, сайхан машин, сайн ажил, сайхан хүүхнүүд цөм байх болно. Чиний ир гэсэн дуунаар сайн найзууд сайхан хүүхнүүд ирж яв гэсэн дуугаар чинь бүгд явж болно. Чиний өмнө энэ хорвоогийн бүх зүйлс амархан бүтэж улмаар уйтгартай санагдаж улам этгээд гаж зүйлд дурлах болно. Түр зуурын баяр тачаалыг амтлахыг хүсэж түүндээ мөнхөд байхын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй. Чамд хүүхдийг чинь гаргаж өгдөг эхнэр, хүслийг чинь хангаж өгдөг сайхан хүүхнүүд байвч сэтгэл чинь хоосон ядуу л байх болно. Чиний хүн чанар чинь улам улам байхгүй болж чи яг л адгууснаас ялгаагүй болох болно. Учир нь чиний өөдөөс зоригтой дуугарах хэн ч байхгүй учраас. Учир нь чамаас бүгдээрээ айж эмээдэг учраас. Учир нь хэн ч чамайг хянаж чадахгүй учраас.
Хорвоод хайраар амьдарч болно. Чамд мөнгө, орон сууц, сайхан машин, сайн ажил, сайхан хүүхнүүд цөм байхгүй боловч чамайг гэх тэр хайр л байх болно. Зовоход чинь чиний төлөө үхэхээс буцахгүй, даарахад чинь драпан хөнжил чулууддаг биш сэтгэлээсээ тэврэн авах гар байх болно. Өлсөөгүй байхад чинь бүх юмаар хангадаг гэж дарамтлах зүрх биш, өлсөхөд чинь өмнөх хоолоо хагасалж өгөх зүрх байх болно. Зовоход чинь олон төрлийн эм тангаар хүчлэн эмчлэх танил тал биш, таны төлөө нойр хоолоо хугаслан зовж олсон жаахан эмээ өөрийн амаар ч болтугай өгөх сэтгэл байх болно. Таны төлөө үхэж чадах хайр гэрэлтсэн нулимстай харц байх болно. Хайр дүүрэн байхад хорвоогийн нэгэн өдөр мандаж байгаа нар хүртэл чиний нүдэнд эрдэнэс мэт сайхан харагдах болно. Хэдийгээр чиний хайрласан хүн сайхан бүсгүй биш хэдий ч чамайг хайрлах түүний сэтгэл нь ямар ч бурханаас илүү хүчтэйг чи мэдрэх болно.
Яагаад гэвэл та хоёр царайгаар биш сэтгэлээрээ дурлалцсан болохоор, Яагаад гэвэл түүний зүрх хөрөнгө мөнгөтэй хэн нэгэн царайлаг хүнийг биш чамайг л цаг ямагт хайрлаж байгаа болохоор…
Чи цаг ямагт түүнд хүний дээд юм шиг харагдах болно. Түүнд алт амлавч тэр хайраа орхихгүй. Яагаад гэвэл хүн махан биед биш оюун ухаан сэтгэл санаагаараа дурлалцдаг болохоор. Яагаад гэвэл хүн махан биеэрээ биш оюун ухаанаараа амьдралаа авч явдаг болохоор.

5 сарын 8, 2008 , 10:14
Dear Saraanalady,
Bayarlalaa…… ^^
5 сарын 8, 2008 , 10:59
баярлалаа хө
5 сарын 8, 2008 , 11:05
Zugeer dee. harin ta hoyort bayarlaj bna. tevcheerteigeer udii hurtel unshij duusgasand chini.
5 сарын 8, 2008 , 13:41
Amtand ni orchood…. Ariunaa yasan bol, Tulgaa yah bol gej bodood l…Bichihgui udahaar chini (unendee ch udaagui l de, bi l yarsan hereg, hehe) ooroo zohioj bodood l… yamar ch bsan HAPPY ENDING blaa…
5 сарын 8, 2008 , 14:16
bayarlalaa gej Saraana busguig magtaya !
Saihan hairtai uchirval aldaj bolohgui gedeg unen shuu….bur tesen yadan huleedeg bailaa yasan bol gej uuruu uuruu zohioj bodood l …xe xe Mash ih taaldsan shuu ,bicheed l baigaarai ….
5 сарын 8, 2008 , 14:16
ingeed duuschihaj bgaa yumuu oshoo oshoo goy oguulleg bichij baigaarai
5 сарын 8, 2008 , 14:46
hi bayarlalaa ta buhendee. arai l duusaagui l dee
bi unuudur jaahan zavgui bgaad. tegeed tugsguliig ni oroihon tiishee oruuldag um biluu gej bodood l. bugdiig ni neg dor oruulchihaar sonirholgui sanagdaad l :).
5 сарын 12, 2008 , 14:12
Сайн байна уу? надад энэ өгүүллэг маш их таалагдлаа энийг та өөрөө зохиосон юмуу?
5 сарын 13, 2008 , 9:09
Sarnai-d
he he. Tiim geh uu dee. haya neg setgelees garch bgaa bodroloo uguulber bolgoj bichdeg uhaantain.