Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

  • tsag hugatsaa bugdiig emchilne

    6 сар 2008
    Д М Л П Б Б Н
    « 5 сар   7 сар »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  

Жирэмсэн хүн ядарч болохгүй

Бичсэн saraana , 6 сарын 3, 2008

Хүүхдийн баяр болоод ах дүү хамаатан садан, хадам энэ тэрийн баахан хүүхдийг аав ээжтэй нь хооллож ундалсаар байгаад хоёр өдрийг өнгөрөөв. Жаахан бөхийгөөд л юм хийхээр нуруу өвдөөд эргэж хөрвөөж ч болохгүй юм. Гэхдээ хүүхдүүд баярлуулж байгаа болохоор гүрийгээд л хийгээд байлаа. Тэгээд ах дүүгийн хүүхдүүдийг явуулчихаад жаал амсхийж байгаад гал тогооны өрөөгөө цэвэрлээд шалаа угааж байтал хүү минь орж ирснээ. Ээжээ би угаая гэлээ. Хүн болох гэж ирснээсээ хойш нэг ч удаа шал угааж үзээгүй хүү маань тэгж хэлэхэд нь би гайхаад „Яагаад чи шал угаах гэж байгаа юм бэ?“ гэж асуухад „Та ядарч байгаа шүү дээ “ гэж байна. Хүүхдээ гэж ээжийгээ гэх сэтгэлийг хүнээс харж биш өөрөө бодож тунгаагаад гаргаад ирж байгаа юм даа. Энүүгээрээ л хүн адгууснаас ялгагддаг байх даа. Манай залуу хүртэл ийш тийшээ явж юм цуглуулж ирсэн хүмүүсийг хөгжөөсөөр байгаад их ядарчихсан байна лээ. Орондоо орсон хойноо „Хүүхдийн баярыг дараа жил хүүхдүүдтэйгээ л тэмдэглэнэ шүү“ гэж ирээд л эрхлээд байсан. Бас айлын том хүүхдэд яагаад хүмүүс бэлэг өгөхгүй байна аа гэж ирээд л хошигноод байсан. Хаяа нээрээ л айлын том хүүхэд шиг байдаг шүү. Намайг буйдан дээр хэвтэхээр л хүүгээсээ түрүүлж ирээд л хажуугаар ороод тэвэрч ирээд л хэвтэнэ. Хэд хоног чихэр жимсийг нь хориогүй болохоор хүүхэд бүр өдөр болгон амттан идээд, шүдэнд нь л хор болох байх даа. Яана аа ер нь гэрийн эзэгтэй шинжиндээ орчихжээ би. Нээрээ сониноос нэгэн сургууль ирэх жилээс цагийн багш болж хичээл заагаач гэж байна. Сонирхолтой санагдсан. Оюутнуудын сэтгэхүй, шинэчлэлийн менежмент, бизнесийн талаархи ойлголт хэр байдаг бол!!! Харин миний энэ их ажил дээр нь нялх хүүхэд зэрэг завгүй их ажил садаа болчихгүй бол ч их зугаатай санагдаад байгаа шүү. Өөрийгөө сайн хөгжүүлмээр байна аа. Ялангуяа мэргэжлээрээ. Сурах зүйл их байгаа боловч бас сургахгүй байх амьдралын хүчин зүйл гэж бас байх юм даа.

2 сэтгэгдэл : “Жирэмсэн хүн ядарч болохгүй”

  1. Anaraa өгүүлсэн:

    сайн уу
    жирэмсэн байхад нээрээ л ядардаг юм байна, уи 7,14 нөөс дэкритээ авна. Тэгээл нэг амарч байгаад аятайхан төрнө дөө хэхэ
    цагийн багш дажгүй ш дээ, чи өөрөө ч зөндөө зүйл сурч авна, гол нь наана нь сайн төрөөд хүүхдээ сайн өсгөөрэй, жижигхэн ээжээ,
    найздаа эрүүл энхийг хүсье ээ

  2. saraana өгүүлсэн:

    hi Anaraa.
    uulzaagui udjee.
    nadad ch bas uchuuhen ch zav gardaggui ee. tegj bgaad neg… bichij ugnu duu gej. he he bi 16-naas avsan sh dee. barag oiroltsoo turuh nee. daanch amarch chaddaggui :(

    amarch bgaad blogoo urgeljluulne ee.
    chi ch gesen sain turuurei, amjilt

Сэтгэгдэл Үлдээх

XHTML: Та эдгээр тагийг ашиглах боломжтой: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг