Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

  • tsag hugatsaa bugdiig emchilne

    6 сар 2008
    Д М Л П Б Б Н
    « 5 сар   7 сар »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  

Нэргүй баатрууд

Бичсэн saraana , 6 сарын 4, 2008

Нэгэн эр голын эрэг дээгүүр алхаж яваад нэгэн бяцхан хүү голын эрэг дагуу хаягдсан олон мянган загаснаас гол руу шидэж байхыг харжээ. Тэгээд очоод „Чи юу хийж байгаа юм бэ?“ гэж асууж харин нөгөө хүү „Би загаснуудыг аварч байна“ гэжээ. „Чи энэ хэдэн зуун мянган загасыг буцааж гол руу нь хийж чадахгүй шүү дээ“ гэхэд хариуд нь нөгөө хүү нэг засаг шидээд „гэхдээ л би сая энэ загасыг аварчихлаа шүү дээ “ гэжээ. Энэ бол түүний ямар гавьяа байгуулсныг хэн ч мэдэхгүй олон нэргүй баатруудын нэг жишээ юм. Нэргүй баатар гэдэг нь ямарч алдан хүнд, мөнгө хөрөнгө чамд авч ирэхгүй боловч та гагцхүү ухамсраараа үйлдэж буй тэр нийгэмд тустай сайн сайхан үйлдэл юм. Усанд орохдоо усаа хайрлаж бага гоожуулдаг. Хэрэгггүй тог цахилгаанаа унтраадаг. Гудамжинд янз бүрийн хог хаягдал хаядаггүй, татсан тамхи, зажилсан бохио зохиулалтын саванд хийдэг байхгүй байсанч энд тэнд хаяж дадаагүй, явган хүний замаар ногоон гэрлээр гарч сурсан, өөрөө соёлжилт хотжилтонд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болж байгаагаа ухамсарладаг. Би яг энэ бүхнийг ягштал биелүүлдэг өөрөө нэргүй баатар шиг хүн биш л дээ. Гэхдээ л хүүхдэдээ энэ бүхнийг зааж, ядаж л хүүхдийнхээ хажууд зам хөндлөн гарахдаа ногоон гэрэл цагаан шугамаар гарахыг хичээдэг юм. Би нэргүй баатар болдоггүй юм аа гэхэд үр хүүхдүүд минь наад захын хотын соёл эзэмшээсэй гэж хүсэж байна даа. Нэргүй баатрууд л энэ эх оронг минь авч явна гэдэгт би итгэдэг. Монголд минь нэргүй баатрууд олон байгаасай.

3 сэтгэгдэл : “Нэргүй баатрууд”

  1. Anaraa өгүүлсэн:

    хөөрхөн хүүүхэээээн
    бичлэг нэмээчээ
    орж ирээл горьдоол гарах юмаа

  2. Tiim ee өгүүлсэн:

    Saina uu, Saraana

    Chinii bichleguud mash ih taalagddag. Chinii bie bolon huuhed chini sain uu?
    Chinii blog ruu orsoor baigaad bi ch gesen huuhedtei bolchihson shuu..za togloson yum. Gehdee l uneheer bi mun baby-gee teej, huleej baina. Bid 2-t tustei zuiluud baih shig, dotno sanagddag.
    Huseh zuil: take care of you and your baby good, and it will make me (hope and others)happy if you continue your writing and keep your blog!
    Hope to hear from you,
    Chimgee

  3. saraana өгүүлсэн:

    Za oilgoloo Anaraa, naiz ni nemehiig hicheenee. huuhdee gargachihaad bur iluu goyo bichleg bolno oo amlaya.

    Chimgee-d

    neeh goyo magtaad l. bayarlalaa. ta bugdiin setgegdlees ih uram avdag shuu. blogoo urgeljluuleh bolno oo. ene bol tur zavsarlagaa bgaa um aa. huuhdee gargachihaad l,,, :)

Сэтгэгдэл Үлдээх

XHTML: Та эдгээр тагийг ашиглах боломжтой: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг