Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

  • tsag hugatsaa bugdiig emchilne

    7 сар 2008
    Д М Л П Б Б Н
    « 6 сар   8 сар »
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  

Зөвхөн үнэнийг мэдэх юм сан

Бичсэн saraana , 7 сарын 28, 2008

Энэ дэлхий ертөнц чинь яачихаав дээ. үнэн нь худлаа болж хар нь цагаанаар харагддаг болчихсон ч юм уу?
Эргэн тойрны бүх зүйлс хуурамч болж үнэн үг хэлж байгаа нь ховордоод ч байгаа юм шиг. Хэн ч юу ч яг үнэнээр нь мэдэхээ байгаад хөл толгойгоо мэдэхээ ч болиод байх шиг. Үнэнээр сайхан амьдрах юм сан. Хонгорынхон л гэнэ. Үнэхээр хордсон ч мэдэхгүй хордоогүй нь ч батлагдахгүй тэгэсхийгээд өнгөрөх шив.
Хотыг тойрсон мөнгөн усны хэрэг энэ тэр нь ч тоймоо алдав. Улсын А зэрэглэлийн бүсэд хэн нь газар  авч болдог юм хэрүүл маргаангүй л бүтнэ. Харин энгийн нэг иргэн нь харьяаллынхаа дагуу газар авах гэж тээр хотын хаяа руу цөлөгдөөд ч газар нь бүтэх шинжгүй.
Сонгууль бол бүр цагаан шар будааны холимог болсон. Ард түмний сонголт энээ тэрээ нь яасан мэдэхгүй. Сүүлдээ тэгээд үнэний төлөө тэмцсэн нь буруутан болоод хоцрох шив.  Ард иргэд рүүгээ улаан цайм буудаж 5 хүний эрдэнэт амь насыг бүрэлгэчихээд бид ямар ч буруугүй, цагдаа нар буудаагүй гэж ирээд л ярьж байхав. Худлаа хэлж байгаа хүн цаанаа андашгүй байдаг бол, худлаа хэлээд хулгай хийгээд сурчихсан хүмүүс бүр цайчихдаг юм уу хаашаа юм бүр ичих ч үгүй хүний өөдөөс улаан цайм гүрийгээд суухийг нь яана.
Энгийн иргэн 8 мянган төгрөг хулгайлаад арван  жил авч байхад, 15 тэрбум төгрөг банкнаас алга болчихоод байхад идсэн гарууд нь Монголынхоо төлөө гэж хууль тогтоол батлалцаад л явж байх юм даа.  Ядууст л хууль жинхэнэ ёсоороо үйлчилдээг гэж нэг залуу ярьж байсан. Үнэн л юм байна.  Би ер нь улстөржөөд байдаггүй л дээ. Гэхдээ шударга бус үйлдлийн төлөө амаа хамхиад суугаад байж тэвчсэнгүй. Энгийн жижиг өт ч гэсэн өөрт нь хүрэхээр атирдаг биз дээ. Бидэнд эрх чөлөө, шударга үнэн засаглал авчраач. Гэхдээ хэнээсээ ингэж гуйх ч билээ дээ. 

6 сэтгэгдэл : “Зөвхөн үнэнийг мэдэх юм сан”

  1. mgloo өгүүлсэн:

    mongoloos uneniig haival utulj hugshruud uvgun emgen bolood sahal tsairch us unah biz

  2. susie өгүүлсэн:

    hhaha Mgloogiin zow shyy Gehdee l zow yawbal zoolon zoolon zambuulin gedeg bhaa heheh bolno doo oodrog l baitsgaawal l… Unendee bol amidral burheg bna doo mongoldoo bj eh orondoo bj te..

  3. Amra өгүүлсэн:

    Naizuudaa Saraana busgui maani huurhun ohintoi bolson gej sonsloo…
    Tanai ger buld ene horvoogiin hamgiin sian saihniig huseye !

  4. saraana өгүүлсэн:

    Sain uu Mongoloo
    End irsen gedgiig internet hesej bgaad medlee. Mongold bgaa geheer chini uulzahgui ch gesen setgeld neg l oir sonsogdoh um aa. Saihan amraad butsaarai

    Susie
    Gehdee l zuv yavah geheer zuruuleed tevnend onogdchih geed bh um bna shuu dee, zarimdaa tseejindee daragdaj bgaa buh horsol buhimdliig tulhen gargaad baasan avgaitai zeregtsen eserguutslee ilerhiilen alhmaar sanagdah um. Mongolchuud saihan yarihaas bish huduluhgui bgaa bolohoor ene baidal ulam daamjiraad bh shig sanagddag um aa.

    Amaraa
    Hi minii netiin naizaar uy bna daa. Amidral dajgui, uuruu gyalalzaad ter ilcheeree nuhruu tetgeed l yavaad bna uu. Chi ch davuu talaa ashiglaad bugdees turuund medchihsen uu . bi huurhun haraaad haraad hanashgui ulaan ohintoi bolsoon. Tuuniigee halamjilsaar btal udur honog ursan ungurch l bna daa. Ohiniihoo talaar bichleg bichne ee. Tegeheer iluu ih medeelel olj avaarai.

  5. Anaraa өгүүлсэн:

    сайн уу,
    хөөрхөн охинтой болсонд нь баяр хүргэе
    амарч амарч ирлээ хө, дахиад л дуусашгүй амралтаа авах гээл байж байна. Нөгөө нэг амралт хэхэ
    Охин хань 2оо сайн халамжлаад, бас блогтоо зөндөө гоё бичлэгүүд оруулаарай хө, найз н уншиж байгаа шүү

  6. saraana өгүүлсэн:

    Anaraad
    bayarlalaa naizaa.
    duusashgui amraltaa odoo avchihsan uu? saihan shuu dee hunees iluu erdene gej haa bhav dee.
    tegne ee naiz hani, ohin, huu gurvaa halamjlaad l bas blogoo bicheed deer ni suraad daraa ajildaa orood… amidral ch ih urnultei urgeljilj bna daa minii huvid

Сэтгэгдэл Үлдээх

XHTML: Та эдгээр тагийг ашиглах боломжтой: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг