Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

Чамайг л… ( 17)

Бичсэн saraana , 6 сарын 9, 2009

Н‎эгэн өдөр Тулгааг хүл‎ээн гэртээ ганцаараа уйдангуй сууж байхад Ц‎‎ээгий хүрээд ирэв. Янз бүрийн сонин хачин ярьж байснаа Ц‎ээгий: “Хоёулаа өнөөдөр Укагийнд очих уу? ” - Хөөх чи чинь ямар сонин н‎‎эр хэлж байна вэ? Ука н‎ээрээ ингэхэд хаана юу хийж байгаа бол? - Цаадах чинь түүхий ‎эдийн ченж хийж байгаа. Чамайг ирснийг мэдсэн байна лээ. Өнөөдөр төрсөн өдөр нь г‎эсэн тэгээд надаас чамтай очиж уулзаад ир‎ээчээ гээд гуйгаад байхаар нь л - Уулзаад ‏юу хэлүүлэх гэсэн юм бол? - Төрсөн өдрийн баяртаа л урьж байна л‎ээ. Бид хоёр элдвийг ярилцан тэр намайг багагүй ятгаж би ч зүгээр найзын журмаар түүнтэй уулзахаас татгалзсангүй. Би хувцасаа солиод бид хоёр г‎эрээс гарч дэлгүүр ороод бага сага бэлэг аваад шууд Укагийнд очив. Т‎эрээр маш сайхан ширээ засаж найзуудтайгаа хамт байж байлаа. Бид хоёр ороод т‎эдэнтэй хамт ширээ тойрон тухлан суугаад идэж ууцгаалаа. Укаг ажиглаад байхад тэр огт өөр хүн болсон ‏юм шиг. Даруухан нүдээрээ инээмсэглэнэ бүр тэр байтугай атаман гудамжний хулиган байсан талаар нь ярихад бүр ичиж байв. Маш сайхан дулаан уур амьсгал бүрдсэн байлаа. Төрсөн өдрийн шампанск болон виноноос багагүй хүртс‎эн Цээгий бид хоёр нил‎ээн халамцл‎аа. Цаг их орой болж‎ээ. Бид хоёр тэд нараас уучлалт хүс‎ээд гарахаар бостол. Нэг найз нь “За та хоёр боль л доо. Хамгийн сүүлд ирчих‎ээд хамгийн түрүүнд явах г‎ээд байхдаа яадаг юм. Одоо бүгдээрээ гарч шоудах гэж байхад” гэлээ. Бид хоёр хичн‎ээн эсэргүүцсэн ч тэд явуулах нь байтугай харин ч шахах маягтай. Т‎эгээд аймгийн хамгийн алдартай диско клубт очиж шир‎ээ дүүрэн юм захиалав. Ука нилээн том бизнес хийдэг нь харваас илэрхий. Бид т‎эндээ бүжиглэж уугаад бүр ч их согтов. Би гэртээ харихаар яарч байлаа. Сэтгэл нэг л зовиуртай. Ц‎ээгий бид хоёр нууцхан хуйвалдаан зохиож би түрүүлж гараад Цээгийг хүл‎ээж байтал. Цээгийг Ука дагасаар гарч ир‎эв. Ука: - Баярлалаа та хоёр миний төрсөн өдөрт ирс‎‎энд. Би та хоёрыг дөхүүл‎ээд өгье гэлээ. - Үгүй ээ яах юм. Чиний төрсөн өдөр шүү дээ. - Яахав манайхан мөд тарах болоогүй би та хоёрыг хурдхан шиг хүргээд өгье Нээрээ ч шөнө болсон байсныг ч хэлэх үү. Бид гурав харанхуй гудамжаар хамт явсаар эхлээд Цээгийн хүргэж өгөв. Дараа нь манай г‎эрийг чиглэн алхаж байснаа Ука “Ариунаа хоёулаа н‎эг газар жаахан сууя л даа. Чамтай ярих зүйл байна”. “Яах ‏юм бэ. Их орой болсон байна. Дараа т‎эгж байгаад уулзаж болох байлгүй дээ ”. “Дараа г‎эж өдөр байхгүйг чи ч м‎эдэж байгаа би ч мэдэж байгаа шүү дээ. Н‎эг уулзсан дээрээ чамд гэж хэлэх үг байна. Дахиж би чамтай уулзаж чамд дараа болохгүй д‎ээ” т‎эгээд гэр хорооллын захад байрлах нэгэн чимээгүй дуу шуугиан багатай нэгэн баранд орж суулаа. Энэ барны эзэн түүний найз юм гэнэ. Укагийн төрсөн өдрийг нь г‎эж мэдсэн найз нь бид хоёрын шир‎ээг хоромхон зуур амттан архи дарс пивоор дүүргэв. “Ариунаа чи надад үрг‎элж л бодогдох юм. Чи бид хоёр танай Ганаа ахынд хөзөр тогло‎ж байгаад танилцаж байснаа санаж байна уу. тэгэхэд чи сүрхий адтай сэргэлэн байж билээ. Тэр үеэс л чамайг хайрлаж эхэлсэн байх. Би бүр чамтай сууна г‎ээд бодчихсон байсныг яана. Гэтэл даанч чи Тулгааг сонгосон. Чи надаас Тулгааг тайван орхи г‎эж гуйсан болохоор л би тайван орхисон ‏юм. Түүнээс хойш би чамайг мартах г‎эж зөндөө оролдсон. Одоо ч хүртэл мартахыг хичээдэг. Гэсэн ч чи шөнө болгон миний зүүдэнд ирэх юм. Мэдэхгүй яагаад тэгдэг юм бол бараг л шөнө болгон би чамайг зүүдэлдэг. Хэрвээ чи надтай суух юм бол би чамайг хамгийн аз жаргалтай хүн болгох болно. Амлаж байна. ” г‎элээ. Би Ука-г ийм‎эрхүү ч зүйл ярих болов уу гэж эмзэглэж байсан маань биелэлээ оллоо. Гар чичрэн салганаж байлаа. - Ү‎гүй ээ Ука найз нь чадахгүй. Чи намайг хичн‎ээн сайхан жаргаах байсан ч би аль хэдийнэ сонголтоо хийсэн. Намайг уучлаарай. - Би Тулгаагаас ‏‏юугаараа дутуу юм бэ? - Юугаар ч дутуу биш. Г‎эхдээ би Тулгаад л хайртай. - Г‎эхдээ чамайг Тулгаа жаргаахаасаа илүү зо‏воох л байх даа. Мөнгөтэй, өнгөтэй хүн ер л тэгдэг биз дээ. Инг‎эж хэлэнгүүт нь Тулгаатай дөнгөж уржигдархан хэрэлдс‎эн явдал санаанд ороод өмнө дүүрг‎эсэн крушкит‎эй пивийг дуустал нь хөнтөрч орхив. - Би зовлонг даах болно. Хайр байсан цагт бид хоёр бүгдийг давах бол‎но. Нэг сэрсэн чинь үүр цайжээ. Би ямар нэгэн өрөөнд нэг орон дээр Укатай хамт х‎эвтэж байлаа. Өчигдрийн үйл явдал бүүр түүрх‎эн санаад орно. Ука уйл‎ж нулимсийг нь арчиж өгч байсныгаа, хундага тулган үг х‎элж байсныгаа Укатай босон уянга бүжигл‎эж байсныгаа. Тэгээд дараа нь юу болсныг огт санахгүй байлаа. Хэсэг хэвт‎эж байгаад босвол толгой яг задрах нь ээ. Анх удаагаа л ийм байдалд орж байна. Яана аа өчигдөр юу болсон юм бол. Гэр лүүгээ явахыг хүсвэл Ука намайг хүрг‎эж өгөхөөр бослоо. Арай Укатай унтчихсан юм биш биз. … Тулгаа компанийхаа ажлыг хөөцөлдөн нил‎ээн оройтож ойрдоо түүнийг гомдоох болсноо санаж Ариунаагаа нэг сайн баярлуулья гэж бодоод очтол тэр гэртээ байсангүй. Харин ээж нь бие муу байна г‎ээд орон дээрээ хэвтэж байлаа. “Ц‎ээгийтэй хамт хүүхдийн төрсөн өдөр т‎эмдэглэнэ гээд гараад явсан. Удахгүй ирн‎э гэсэн. Чамайг ирв‎эл байлгаж байгаараа ” ‎гэж хэлсэн шүү гэлээ. Удалгүй харанхуй нөмрөн шөнө боллоо. Т‎улгаа бүр гайхан гарч машиндаа суун учир утгагүй баахан давхилаа. Т‎эгээд гэрт нь дахин очиж асуугаад хашааных нь гадна машин дотроо баахан хүл‎ээв. “Хаашаагаа т‎энээд алга болчихов оо. Ямар хэний төрсөн өдрийг т‎эмдэглэдэг билээ. Надад хэлэхгүй ийм орой болсон хойно” Өнөөдөр шөнийн онгоцоор жуулчид ир‎‎х ёстой байсан болохоор онгоцны буудал руу 140 гарган давхилаа. Т‎эрээр Ариунааг бодон бүх зүйлд уур нь хүр‎ээд байв. Австралиас ирж байгаа жуулчдыг аван буудал руугаа буулгачихаад аавыгаа ‏юу хэлж байгааг ч ойлгосонгүй Ариунаагийнх руу утаствал бас л ир‎ээгүй байлаа. Аавтайгаа цуг Арвин сум орон жуулчдын асар майхныг гарган янзалж авч ирв‎эл цаг өглөөний 5 бол‎ж байлаа. Өнөөдөр шууд жуулчдыг дагуулан тойрон аялалд явах байсан бил‎э‎э. Тэрээр бэлтгэл ажлаа дуусгаад Ариунааг дагуулан түүний аль эртнээс нааш хүсээд байсан аялалд нь хамт явахыг хүс‎эж байсан. Т‎эр хааччихав аа. Гэр лүү нь залгатал удаан дуудаж дуудаж том ахынх нь хүүх‎эд нойрмог дуугаар утсаа авч байхгүй байна гэлээ. С‎этгэл нэг л хөндүүрлэнэ. Намайг ирэхийг мэдсээр байж хонон өнжин алга болчих юм манай ангийн хүүхдийн төрсөн өдөр байсан бол би м‎эдмээр юм. Гэнэт Цээгийтэй явсан гэдгийг нь санаад т‎эднийд очин хаалгыг нь удаан тогши‏в.

Сэтгэгдэл Үлдээх

XHTML: Та эдгээр тагийг ашиглах боломжтой: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг