Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

Зад пийвдсөөн өчигдөр

Бичсэн saraana , 9 сарын 14, 2009

Найз охин маань ирчихээд нэг газар очиж хамтдаа жаахан суухуу гэхээр нь тэгье гэж ирээд л ажлаа ч дуусгалгүй гараад явчихлаа. Тэгээд нэг газар жаахан суугаад хорвоогийн хамаг сайхан бүхнийг хамж шимж хөөрөлдлөө. Их сайхан байлаа. Нилээн удсаны эцэст манай найз охин уусан юмныхаа градуст болсон юм уу намайг хэнч магтаж байгаагүйгээр их магтлаа. Гэхдээ л тавин хувь нь үнэнтэй нийцэхүйц байсан ч гэсэн магтуулах сайхан байлаа. Би өөрийгөө анх удаа л бүр Монголд хэрэгтэй хүн мэтээр мэдэрсэн гээч. Даанч хөөрхөн жаахан охин маань ээжийнхээ ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа учраас нэг их удаж чадаагүй. Санан санасаар гэртээ ороход хөл орох гээд юм түшээд явдаг охин маань намайг хараад баярласандаа инээж байна гэж хамаг арьсаа хамар дээрээ овоолоод найман шүдээ гялалзуулан хурдан алхах гэж байгаад бүдрээд түшиж байгаа сандлынхаа доор ороод уначихав. Уйлж байна гэж жигтэйхэн. Өдрөөс өдөрт улам л хөөрхөн болоод. Намайг ирвэл бусад ямарч хүнийг тоохоо болиод маргааш тэдэнтэйгээ үлдэхгүй юм шиг аяглана гээч. Урдын хүү дээрээ ийм их хайртай байсан билүү мартаж орхиж. Одоо бүгд л охиныг маань эрхлүүлээд хүүг маань загнаад л байх шив дээ. Том хүү моодноос гарна аа гэж. Дахиад пивдоод зөндөө сайхнаар найзаараа магтуулмаар байна аа

2 сэтгэгдэл : “Зад пийвдсөөн өчигдөр”

  1. Anna өгүүлсэн:

    Saraana,сайн уу,
    Идэвхитэй бичиж байгааг чинь хараад маш их баярлалаа!
    Охиныхоо тухай бичсэн чинь сайхан байна. би ноднин чиний блог руу ордог байсан. Мөн охиноо 8 сартай нь гаргасан гээд бичсэн, санаж байна уу? Охин маань мөн арай хөлд ороогүй байгаа. Би түүндээ маш их хайртай. Чамайг яг өөр шигээ ойлгож байна.
    Чамайг бичсээр байгаа болов уу гэж л харах гэсэндээ л өнөөдөр Дэлхий нэт хурдан ороод гарлаа. Их завгүй байгаа ч гэсэн..
    Чиний бичлэгүүд маш дотно, уншаад баймаар ..(эх орондоо байх хичнээн сайхныг мэдрүүлж,) санагддаг. Бичээрэй.
    Хүндэтгэсэн,*ч/а

  2. saraana өгүүлсэн:

    hi Anna
    tiim shuu huuhed horvoogiin buh umnaas huurhun

Сэтгэгдэл Үлдээх

XHTML: Та эдгээр тагийг ашиглах боломжтой: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг