Тэсрэх бөмбөг
Бичсэн saraana , 2 сарын 8, 2010
Гадаа цав цагаан. Эргэн тойронд л тийм харагджийна. Бүүдийсэн бор юм байснаас л дээр юм уу даа гэж. Амьдхал нэгэн хэвийн гэхдээ завгүй үргэлжилсээр. Охин том болсон. Охиныг асрах асаргаа багасаад л. Дахиад хүүхэдтэй болох талаар бодож байвал яахуу. Энэ жил би өөртөө нэг зорилго тависан түүнийгээ биелүүлэхийн тулд эрчимтэй тэмцэх гэсээр байтал 2 сар нь өнгөрчих юм аа. Одоо 10 сарын дотор амжих болов уу гэж санаа зовж байна. Элитүүдтэй өнгөрсөн хагас сайнд уулзсан. Надад элитүүд энгийнчүүд гэсэн хоёр төрлийн багц найзууд байдаг юм аа. Хэ хэ ялгавартай хандах гэснийх биш зүгээр уулзахдаа үзэл бодол үг яриа нь өөр өөр байдаг учраас тэгж байгаамшүү. Украйнский кулинар орсон. Гоё юм байна лээ. Орос загвараар тохижуулж дээр нь орос хувцас өмссөн дуучин хөгжимчид дуулаад л.. Орос аялгуу болохоор сэтгэлд нэг л дотно. Хужаа нар дуулж байсан бол яаж хүлээж авах байсан бол.. 3 хүүхэн 4 залуу уулзалдаад ярьж байгаад гарч биллиард тоглох юм болов оо. Нөгөө хоёр найз маань чухам л мөрийтэй энэ тэр тоглоцгооно гээд л.. Би ч ойрд тоглоогүй тэгээд ч нэг их сонирхолгүй. Бас муухан тоглодог болохоор та хэд тогло би хараад сууж байя гэчихэв. Тэгтэл нөгөө найз хүүхнүүд маань яг үнэндээ надаас долоон цаана байсан байна лээ ш дээ. Эрэгтэй эмэгтэй хосоороо хоёр баг болоод тэр хэд тоглосон чинь нөгөө бөмбөгөө оруулах нь битгий хэл онох нь дээдийн заяа байвал яахуу. Элитүүдээ гэж хийхээсээ ямбалах нь их юм уу даа. Яахав дээ тэгсээр байгаад нэг л удаа тоглоход 40 минут үрэгдэж байгаа юм чинь. Би тоглодоггүй гэснээрээ тоглосон ч үгүй үнэндээ сонихол ч байсангүй харин тэднийг харан хөгжиж байхдаа нэг шил дуртай пивоо уух шив. Тэндээс гараад диско баранд орж баахан үсрэв. Ойрд ороогүй болохоор ямар сайхан байсан гээч. Гараад болоогүй ээ бас караокед оров. Дуулж дуулж байгаад цагаа хартал шөнийн гурав. Ойрын хэдэн жилдээ л оройтоогүйгээрээ оройтов. Гэхдээ сайхан цагийг өнгөрөөсөн шүү. Дандаа л нэгэн хэвийн нийгмийн харилцаанд орж байсан байна лээ.
