Бүрзийсэн өдөр
Бичсэн saraana , 2 сарын 9, 2010
ямарч амтгүй мөртлөө бүрзийсэн өдөр, өнөөдөр нэг л болохгүй уучилж чадахгүй өдөр байна. учраа ольё гэхээр уур хүрээд байх юм. ууртай байхад урдын хийж байсан бүхий л зэвүүн үйлдлүүд нь улам тодроод ёстой эвлэхэрээс дургүй хүрээд. би ер нь уурлахаараа дуугай болчихдог юм. Чамайг даа цагаан сар өнгөрсөн ч хамаагүй чамтай нэг ч үг дуугарахгүй дээ.
бодвол миний буруу гэх гээд байгаам байлгүй дээ. гэхдээ би болохоор тэгж бодохгүй байна. Өчигдөр ямар их уур хүргэв ээ. хүүхдүүд байгаа болохоор л зүүн гараараа баруун гараа барилаа ш дээ.
хорвоо гэж сайнтай муутай нь хатуутай зөөлөнтэй, гуниг баясалтай нь ер нь бүх юмтай амьдралыг бэлэглэх юм даа гэж…

2 сарын 9, 2010 , 13:05
Үнэн шүү. Амьдралд юу ч тохиолдож болно. Заримдаа чангаас чанга орилж хашгирмаар бачуурсан үе тулгарна, нөгөө зарим үед магнайгаа хагартал баярлаж “би ийм аз жаргалтай хүн шүү” гээд хажуугаар зөрсөн хүн болгонд бахдан хэлмээр ч юм шиг үе бас байх. За тэгээд амьдрал ер нь эрээнтэй бараантай гэж үнэн юм даа.
2 сарын 9, 2010 , 13:11
өөдрөг байна шүү
2 сарын 11, 2010 , 12:33
sainuu himizimi
bayarlalaa, odoo evlerseen. guniglaj duusaad bayarlaj ehelsen
2 сарын 11, 2010 , 17:59
хайртай хүнтэйгээ муудалцахаар их муухай байдаг тэ? надад бол хорвоо хөмөрчих шиг, бүх зүйл учир утгагүй болчих шиг л санагдаад явчихдаг, сонин шүү
5 сарын 1, 2010 , 9:39
Himizimi-d
tiimee gehdee udaan hamt amidarsan bolohoor buur shine uyiinh shigee tiim aimaar gomddoggui um aa. tegj baigad l uur garchihdag um sonin shuu.
5 сарын 8, 2010 , 20:30
Эвлэрсэн гэсэн чинь ёстой гоё сонсогдож байна шүү гэхдээ юу гээд дандаа муудалцаж байхав дээ тээ? хэхэ,
5 сарын 10, 2010 , 8:40
Sitgeld;
Дандаа биш ч хаяадаа бас муудалцна аа. тэгээл би түрүүлээд бараг шахуу мартчихдаг юм аа. ккк