Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

Чи надад хайртай юу?

Бичсэн saraana , 7 сарын 31, 2010

Өнөөдөр сэтгэл нэг л тайван сайхан. Өглөөгүүр жаахан бухимдангүй байсан ч тэгэсхийгээд тайвширсан. Би ер нь бухимдал гунигаа дотроо хадгалахаа болиод удаж байх шиг байна аа. Ер нь ч жинхэнэ өөрийгөө олж авах санаатай зүтгэж байна. Он цагын урсгалыг дандаа сөрөөд байж чадахгүй заримдаа дагаад л урсчихдаг. Одоо жаахан сэргэлэн байж амьдралынхаа төлөө тэмцдиймуу гэж бодоол.  Зөндөө амраад бас зөндөө энерги цуглуулсаан одоо жаахан амьдралаа идэвхитэй болгоно оо. Өөртөө итгэлтэй л гэж боддогын.  Тэгсэн буруу байж. Одоо бүр итгэлтэй болох гээл зүтгэж байна.

Би нэг түүнээс асуусын чи яг хэдэн хүнд хайртай гэж хэлж байсан бэ? гээл.  Тэгсэн маш цөөхөн тоо хэлсээн. Түүнээс асуулт асуухаар эргүүлж надаас асуудагын. Гайхалтай нь харин энэ удаад  надаас эргүүлж асуугаагүй.

Би энэ үгийг сонсохыг хүсэхээсээ  илүүтэйгээр Чи надад хайртай юу? гэж асуухыг хүсдэгээ. Амьдралд жаалхан бүдрэхдээ дэм авахын тулд , бүх зүйл миний эсрэг юм шиг санагдахад хань татахын тулд,  бас  жаргасан ч зовсон ч цуг шүү гэдгээ мэдрүүлэх гэж энэ асуултыг олонтоо асуудаг аа.

Харин одоо л энэ асуултыг асуумаар санагдаад байна.

2 сэтгэгдэл : “Чи надад хайртай юу?”

  1. ul medeh өгүүлсэн:

    bi chinii blog-n hajuud bgaa calendarchilsan zuiluudiig haraad l suujiina, 4 saraas hoish bichlegiin too ers nemegdsen yumuu daa gej bodogdool kkk, gehdee 2007 ond bol ch aimaar bichdeg baij ee,

    teed chi tuunees asuusan u? suuliin asuultaa?

  2. saraana өгүүлсэн:

    Үл мэдэх:
    тийм ээ. заримдаа бичлэг өдөр алгасахгүй оруулаал. заримдаа болохоор таг болчихдог юм аа. ер нь бол блогоо орхихгүй ээ. бас дэлхий нэтээс явахгүй. ккк

    Асуугаагүй л байгаа. ккк. гэхдээ өөрөө зөндөө хэлсэн

Сэтгэгдэл Үлдээх

XHTML: Та эдгээр тагийг ашиглах боломжтой: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг