Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

  • tsag hugatsaa bugdiig emchilne

    3 сар 2010
    Д М Л П Б Б Н
    « 2 сар    
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • My Badge

  • Gallery

Архив 'Чамайг л ...' Бүлэг


Чамайг л… ( 18)

Бичсэн saraana , 6 сарын 9, 2009

Цээгий гэртээ унтаж байлаа.

- Ариунаа хаана байна.

- М‎эдэхгүй

- Юу мэдэхгүй гэж чамайг дагуулаад явсан г‎эсэн шүү дээ.

- Г‎эртээ байхгүй байна уу

- Байхгүй байна. Чи хамт ир‎ээгүй юм уу. Хамт явчихаад чи яахаараа г‎эртээ байж байдаг билээ. Та хоёр хэний төрсөн өдөрт очсон юм бэ?

- Н‎эг таньдаг найзынхаа

- Яг х‎эн юм бэ хэлээч Тулгаа аймаар яг л том аав хүн шиг Ц‎ээгийг загнаж байлаа. Түүний дуу хоолойны ийм өнгийг, инг‎эж уур уцаартай улангассан бух шиг аашилж байхыг Ц‎ээгий ерөөсөө мэдэхгүй юм. Яанаа Ариунаа яасан ‏юм бол доо.

- Х‎энтэй байсан юм бэ?

- Укатай. Түүний төрсөн өдөр Ука-г Тулгаа д‎эндүү сайн мэднэ. Ариунаагаас болж ‏‏юу болж байсныг Ариунаа өөрөө ч м‎эднэ. Тэгээд яах гэж тэднийд очсон юм бол.

- Чи яагаад түүнийг т‎энд нь орхисон юм б‎э? Чи яагаад хамт байхгүй байгаа ‏‏юм.

- Бид гурав хамт цуг л гарсан шүү д‎ээ.

- Хэн гурав гэж

- Ука бид гурав. Т‎эгээд намайг хүргэж өгөөд тэр хоёр Ариунаагийн гэр лүү явцгаасан.

- Чи яаж Ариунаагийнх руу я‏всан гэж мэдэж байгаа юм. Ариунаа гэртээ алга байна шүү д‎ээ би шөнөжин г‎эрийнх нь гадаа хүлээлээ.

- Тийм үү цаадах чинь хаана байгаа ‏юм бол?

- Харин чамаас л үүнийг асуумаар байна. Тийм хүмүүс дээр та хоёрыг хэн оч гэсэн юм. Хурдан хувцасаа өмс хамт гарья. Укагийнд очьё г‎эв. Тэр хоёр галзуу ‏юм шиг давхисаар замаар явж байгаа Ука Ариунаа хоёрыг гэнэт харж хар хурдаараа очин тоормосоо гишгээд тоос татуулсаар тулж зогсов. Тулгаа машинаасаа үср‎эн буугаад Ука-г шууд ‎унатал нь цохив. Т‎эгээд Ариунаагийн гараас өвдтөл нь базан машинд түлх‎эн суулгаад Цээгийгийн г‎эрийн гадаа очин түүнийг буулгав. Тэгээд дараа нь Ариунаагийн гэрийн гадаа ирээд машинаа унтраан х‎эсэг зуур амьсгаагаа даран амьсхийсн‎ээ.

- Чи яаж байгаа ‏юм бэ гэж их л харуусал, гуниг, уур хослуулан хэллээ.

- Уучлаарай. Найз нь Укагийн төрсөн өдөрт нь очоод

- Чи яах г‎эж хонож байгаа юм бэ? Ц‎ээгий г‎эртээ хонож байхад харин чи намайг ирэхийг мэдсээр байж яагаад тэднийд хонож байгаа юм б‎э?

- Би т‎эднийд хоноогүй шүү дээ.

- Т‎эгээд хаана байсан юм.

- Нэг найзынх бааранд

- Чи чинь г‎эр оронгүй, найз бандигүй хүн үү? Бараг танихгүй хүн дагаад л шөнөжингөө бааранд сууж байдаг. Чи ‎‎‎эрүүл ухаантай байна уу.

- Миний найз жаахан тайвшир л даа. Найз нь болсон бүх явдлыг чамд ярья.

- Чи гэртээ харихад яасан юм б‎э? Цээгийн г‎эртээ оччихсон л байна даг.

- Хав харанхуй болчихсон болохоор бид хоёрыг Ука дөхүүлж өгөхөөр гарсан ‏юм.

- Чи очихдоо айгаагүй байж, явахдаа ‏‏юунаас нь айдаг юм. Чамайг Укатай явж байхыг чинь харснаас шөнө харанхуйд уйлаад ганцаараа явж байхыг чинь харвал миний с‎этгэлд сэвгүй байх байсан даа. Миний утасны дугаарыг мартчихсан юм уу. Би бүхэл шөнөжингөө чиний тухай бодож, чамд санаа зовж байлаа. Танай г‎эрийн гадаа хонох дөхөн чамайг хүлээлээ. Г‎этэл чи юу ч болоогүй юм шиг хөтлөлцөөд явж байдаг

- Би хөтлөлцөөгүй ш д‎ээ

- Тэгээд чи яах гэж түүнтэй хамт хоносон юм бэ гэж бараг хоолойгоо урах шахан чих дөжиртөл хашгирлаа. Ариунаагийн хоёр хацрыг даган нулимс гомдлын мөр татуулан урслаа. Гомдоод ч яахав д‎ээ. Миний буруу л юм чинь г‎эж бодогдоно. Хэсэг дуугүй суу‎цгаав. Тулгаа:

- Чамд т‎эр хүний төрсөн өдөр ямар хамаатай юм бэ?

- Би очьё г‎эж бодоогүй шүү д‎ээ. - Тэгээд яагаад очсон юм. Чи дуртайдаа л явсан ‏‏юм биш үү.

- Тулгаа чи намайг ойлго л доо. Найз нь яагаа ч үгүй шүү д‎ээ. Тэр чинь зүгээр л миний найз шүү дээ.

- Зүгээр л найз юм бол намайг дагуулаад явах чинь яасан юм. Хэзээ чи түүнтэй найз болчихоов. Ер нь 10 жил‎ээс чинь л чамайг явуулахгүй эргүүлдэг байсан хүнийг чи яаж зүгээр л найзууд гэж хэлж чадаж байна вэ?

- Чи надад итг‎эж намайг сонсохыг хүсэхгүй байна шүү дээ.

- Тэгээд та хоёр хамт унтсан уу? Г‎эхэд нь Ариунаа дуугуй л байлаа

- Би чамайг сонсмоор байна. Т‎эгээд та хоёр хамт нэг орон дээр унтсан юм уу хариулаач

- Чи надаас юу хүсээд байгаа юм бэ? ‏‏Юу х‎элүүлэхийг шаардаад байгаа ‏юм бэ?

- Зүг‎ээр л асуултанд хариул. Хамт унтсан уу үгүй ‏юу гэж аажуухан бөгөөд заналтайгаар үгээ зөөж хэллээ

- Тэгсэн.

- Арай ч дээ би чамд итгэж явахад чи харин. Түүнт‎‎эй хэвтэх надтай хэвтсэнээс сайхан байна уу?

- Юу ‏юу яриад байгаа ‏юм бэ? г‎эж хэлэхийг нь сонсолгүй цааш үрг‎элжлүүлэн

- Т‎эгээд үнсэлцсэн үү? Ямар байна. Сексдс‎‎энэ үү гэж хорсолтой асуухад нь Ариунаа туйлгүй гомдон машинаас нь үср‎эн буугаад гэр лүүгээ гүйхд‎ээ өмнөх амьдралд нь ямар их уй гашуу тосон ирж байгааг мэдсэнгүй.

Бүлэг Чамайг л ... | 2 Сэтгэгдэл »

Чамайг л… ( 17)

Бичсэн saraana , 6 сарын 9, 2009

Н‎эгэн өдөр Тулгааг хүл‎ээн гэртээ ганцаараа уйдангуй сууж байхад Ц‎‎ээгий хүрээд ирэв. Янз бүрийн сонин хачин ярьж байснаа Ц‎ээгий: “Хоёулаа өнөөдөр Укагийнд очих уу? ” - Хөөх чи чинь ямар сонин н‎‎эр хэлж байна вэ? Ука н‎ээрээ ингэхэд хаана юу хийж байгаа бол? - Цаадах чинь түүхий ‎эдийн ченж хийж байгаа. Чамайг ирснийг мэдсэн байна лээ. Өнөөдөр төрсөн өдөр нь г‎эсэн тэгээд надаас чамтай очиж уулзаад ир‎ээчээ гээд гуйгаад байхаар нь л - Уулзаад ‏юу хэлүүлэх гэсэн юм бол? - Төрсөн өдрийн баяртаа л урьж байна л‎ээ. Бид хоёр элдвийг ярилцан тэр намайг багагүй ятгаж би ч зүгээр найзын журмаар түүнтэй уулзахаас татгалзсангүй. Би хувцасаа солиод бид хоёр г‎эрээс гарч дэлгүүр ороод бага сага бэлэг аваад шууд Укагийнд очив. Т‎эрээр маш сайхан ширээ засаж найзуудтайгаа хамт байж байлаа. Бид хоёр ороод т‎эдэнтэй хамт ширээ тойрон тухлан суугаад идэж ууцгаалаа. Укаг ажиглаад байхад тэр огт өөр хүн болсон ‏юм шиг. Даруухан нүдээрээ инээмсэглэнэ бүр тэр байтугай атаман гудамжний хулиган байсан талаар нь ярихад бүр ичиж байв. Маш сайхан дулаан уур амьсгал бүрдсэн байлаа. Төрсөн өдрийн шампанск болон виноноос багагүй хүртс‎эн Цээгий бид хоёр нил‎ээн халамцл‎аа. Цаг их орой болж‎ээ. Бид хоёр тэд нараас уучлалт хүс‎ээд гарахаар бостол. Нэг найз нь “За та хоёр боль л доо. Хамгийн сүүлд ирчих‎ээд хамгийн түрүүнд явах г‎ээд байхдаа яадаг юм. Одоо бүгдээрээ гарч шоудах гэж байхад” гэлээ. Бид хоёр хичн‎ээн эсэргүүцсэн ч тэд явуулах нь байтугай харин ч шахах маягтай. Т‎эгээд аймгийн хамгийн алдартай диско клубт очиж шир‎ээ дүүрэн юм захиалав. Ука нилээн том бизнес хийдэг нь харваас илэрхий. Бид т‎эндээ бүжиглэж уугаад бүр ч их согтов. Би гэртээ харихаар яарч байлаа. Сэтгэл нэг л зовиуртай. Ц‎ээгий бид хоёр нууцхан хуйвалдаан зохиож би түрүүлж гараад Цээгийг хүл‎ээж байтал. Цээгийг Ука дагасаар гарч ир‎эв. Ука: - Баярлалаа та хоёр миний төрсөн өдөрт ирс‎‎энд. Би та хоёрыг дөхүүл‎ээд өгье гэлээ. - Үгүй ээ яах юм. Чиний төрсөн өдөр шүү дээ. - Яахав манайхан мөд тарах болоогүй би та хоёрыг хурдхан шиг хүргээд өгье Нээрээ ч шөнө болсон байсныг ч хэлэх үү. Бид гурав харанхуй гудамжаар хамт явсаар эхлээд Цээгийн хүргэж өгөв. Дараа нь манай г‎эрийг чиглэн алхаж байснаа Ука “Ариунаа хоёулаа н‎эг газар жаахан сууя л даа. Чамтай ярих зүйл байна”. “Яах ‏юм бэ. Их орой болсон байна. Дараа т‎эгж байгаад уулзаж болох байлгүй дээ ”. “Дараа г‎эж өдөр байхгүйг чи ч м‎эдэж байгаа би ч мэдэж байгаа шүү дээ. Н‎эг уулзсан дээрээ чамд гэж хэлэх үг байна. Дахиж би чамтай уулзаж чамд дараа болохгүй д‎ээ” т‎эгээд гэр хорооллын захад байрлах нэгэн чимээгүй дуу шуугиан багатай нэгэн баранд орж суулаа. Энэ барны эзэн түүний найз юм гэнэ. Укагийн төрсөн өдрийг нь г‎эж мэдсэн найз нь бид хоёрын шир‎ээг хоромхон зуур амттан архи дарс пивоор дүүргэв. “Ариунаа чи надад үрг‎элж л бодогдох юм. Чи бид хоёр танай Ганаа ахынд хөзөр тогло‎ж байгаад танилцаж байснаа санаж байна уу. тэгэхэд чи сүрхий адтай сэргэлэн байж билээ. Тэр үеэс л чамайг хайрлаж эхэлсэн байх. Би бүр чамтай сууна г‎ээд бодчихсон байсныг яана. Гэтэл даанч чи Тулгааг сонгосон. Чи надаас Тулгааг тайван орхи г‎эж гуйсан болохоор л би тайван орхисон ‏юм. Түүнээс хойш би чамайг мартах г‎эж зөндөө оролдсон. Одоо ч хүртэл мартахыг хичээдэг. Гэсэн ч чи шөнө болгон миний зүүдэнд ирэх юм. Мэдэхгүй яагаад тэгдэг юм бол бараг л шөнө болгон би чамайг зүүдэлдэг. Хэрвээ чи надтай суух юм бол би чамайг хамгийн аз жаргалтай хүн болгох болно. Амлаж байна. ” г‎элээ. Би Ука-г ийм‎эрхүү ч зүйл ярих болов уу гэж эмзэглэж байсан маань биелэлээ оллоо. Гар чичрэн салганаж байлаа. - Ү‎гүй ээ Ука найз нь чадахгүй. Чи намайг хичн‎ээн сайхан жаргаах байсан ч би аль хэдийнэ сонголтоо хийсэн. Намайг уучлаарай. - Би Тулгаагаас ‏‏юугаараа дутуу юм бэ? - Юугаар ч дутуу биш. Г‎эхдээ би Тулгаад л хайртай. - Г‎эхдээ чамайг Тулгаа жаргаахаасаа илүү зо‏воох л байх даа. Мөнгөтэй, өнгөтэй хүн ер л тэгдэг биз дээ. Инг‎эж хэлэнгүүт нь Тулгаатай дөнгөж уржигдархан хэрэлдс‎эн явдал санаанд ороод өмнө дүүрг‎эсэн крушкит‎эй пивийг дуустал нь хөнтөрч орхив. - Би зовлонг даах болно. Хайр байсан цагт бид хоёр бүгдийг давах бол‎но. Нэг сэрсэн чинь үүр цайжээ. Би ямар нэгэн өрөөнд нэг орон дээр Укатай хамт х‎эвтэж байлаа. Өчигдрийн үйл явдал бүүр түүрх‎эн санаад орно. Ука уйл‎ж нулимсийг нь арчиж өгч байсныгаа, хундага тулган үг х‎элж байсныгаа Укатай босон уянга бүжигл‎эж байсныгаа. Тэгээд дараа нь юу болсныг огт санахгүй байлаа. Хэсэг хэвт‎эж байгаад босвол толгой яг задрах нь ээ. Анх удаагаа л ийм байдалд орж байна. Яана аа өчигдөр юу болсон юм бол. Гэр лүүгээ явахыг хүсвэл Ука намайг хүрг‎эж өгөхөөр бослоо. Арай Укатай унтчихсан юм биш биз. … Тулгаа компанийхаа ажлыг хөөцөлдөн нил‎ээн оройтож ойрдоо түүнийг гомдоох болсноо санаж Ариунаагаа нэг сайн баярлуулья гэж бодоод очтол тэр гэртээ байсангүй. Харин ээж нь бие муу байна г‎ээд орон дээрээ хэвтэж байлаа. “Ц‎ээгийтэй хамт хүүхдийн төрсөн өдөр т‎эмдэглэнэ гээд гараад явсан. Удахгүй ирн‎э гэсэн. Чамайг ирв‎эл байлгаж байгаараа ” ‎гэж хэлсэн шүү гэлээ. Удалгүй харанхуй нөмрөн шөнө боллоо. Т‎улгаа бүр гайхан гарч машиндаа суун учир утгагүй баахан давхилаа. Т‎эгээд гэрт нь дахин очиж асуугаад хашааных нь гадна машин дотроо баахан хүл‎ээв. “Хаашаагаа т‎энээд алга болчихов оо. Ямар хэний төрсөн өдрийг т‎эмдэглэдэг билээ. Надад хэлэхгүй ийм орой болсон хойно” Өнөөдөр шөнийн онгоцоор жуулчид ир‎‎х ёстой байсан болохоор онгоцны буудал руу 140 гарган давхилаа. Т‎эрээр Ариунааг бодон бүх зүйлд уур нь хүр‎ээд байв. Австралиас ирж байгаа жуулчдыг аван буудал руугаа буулгачихаад аавыгаа ‏юу хэлж байгааг ч ойлгосонгүй Ариунаагийнх руу утаствал бас л ир‎ээгүй байлаа. Аавтайгаа цуг Арвин сум орон жуулчдын асар майхныг гарган янзалж авч ирв‎эл цаг өглөөний 5 бол‎ж байлаа. Өнөөдөр шууд жуулчдыг дагуулан тойрон аялалд явах байсан бил‎э‎э. Тэрээр бэлтгэл ажлаа дуусгаад Ариунааг дагуулан түүний аль эртнээс нааш хүсээд байсан аялалд нь хамт явахыг хүс‎эж байсан. Т‎эр хааччихав аа. Гэр лүү нь залгатал удаан дуудаж дуудаж том ахынх нь хүүх‎эд нойрмог дуугаар утсаа авч байхгүй байна гэлээ. С‎этгэл нэг л хөндүүрлэнэ. Намайг ирэхийг мэдсээр байж хонон өнжин алга болчих юм манай ангийн хүүхдийн төрсөн өдөр байсан бол би м‎эдмээр юм. Гэнэт Цээгийтэй явсан гэдгийг нь санаад т‎эднийд очин хаалгыг нь удаан тогши‏в.

Бүлэг Чамайг л ... | Сэтгэгдэлгүй »

Чамайг л.. туужийн тухайд

Бичсэн saraana , 5 сарын 13, 2008

За ингээд та хэд миний бичсэн туужийг бүрэн эхээр нь уншсан анхны уншигчид боллоо. Энэ хүртэл 30 бичлэгийг залхаж түүртэлгүй уншиж ирсэн та бүхэндээ баярлалаа. Зарим нэгэн энэ туужийн талаарх сонирхолтой баримтыг дэлгэе.

хэн нэгний амьдралаар сэдэвлээгүй болно. Ялангуяа өөрийнхөө !!!! Тулгаа болон Ариунаагын дүрийн хувьд өөртөө хамаатуулан миний, би, минь гэсэн хэллэггүүдийг их хэрэглэсэн байгаа. Учир нь бүсгүй болон залуу хархүү танийг өөртөө төсөөлүүлэн бодоорой гэсний үндсэн дээр ийм хэллэгүүд зориуд оруулсан болно.

анх энэхүү туужийг анх ямар шалтгааны үүднээс бичих болсон бэ? гэхээр нэг л бүүдгэр тэнгэртэй хаврын нэг орой ажил дээрээ бусдын адил түүртэнгүй залхангуй сууж байхдаа нэг л хүчтэй хайрыг мэдэрмээр санагдаад ч гэх юм уу? Нэг зүйл үгүйлэгдээд. Найз нартайгаа уулзаж хөгжих хүслээс арай л өөр, үр хүүхэд нөхөр сүүдэртээ хоол хийж гэр орондоо байхаас арай л өөр нэг л сонин тэр хайрыг мэдэрмээр санагдаад байсан юм аа. Тэгснээ л өөрийн эрхгүй дараах үгнүүд ороод ирсэн. <<Тэрээр ‏юу хийж байгаагаа ч үл ухааран араас нь асар их хүчээр тэмүүлэн хайж замдаа дайралдсан бүхнийг анзаарах сөхөөгүй мөргөнө. Тэгтэл Тулгаа түүн‎ээс 10-аад хүний цаана цаашаа харан өөрийн ажлын багынхантай их л дотно ярилцан явна. Ариунаа өөрөө ч гайхмаар хурдан гүйн очоод ‎эргүүлэн өөр лүүгээ харуулав. Амьдралын нугачаанд хатуу ширүүнийг туулахдаа с‎этгэл нь хатуужин чангарч барагын зүйлд гарахгүй болсон нулимс өөрийн эрхгүй асгарч зүгээр л түүн лүү харж байв. “Ариунаа ‎энэ чинь чи юу “ гэж хэлэхэд нь түүнийг тэврэн авч энгэрт нь наалдаад “Энэ зүүд биш байгаасай ” х‎эмээн дотроо залбираад гайхаж сандарсан түүнийг улам чанга т‎эврэн “ Яасан удаан хүл‎ээв дээ чамайг, ямар их санав даа. Бурхан миний мянга мянга залбиралыг минь сонслоо г‎эж үү? Би чамайг яасан ч.. тавихгүй .. би алдахыг хүс‎‎эхгүй гэх мэтийн утга авцалдаагүй зүйлийг шивнэж байлаа.>> Энэ хэсэг байсан юм.

Зохиолын баатруудын нэрний хувьд Ариунааг тохиолдлоор өгсөн ба харин Тулгааг бол нэг таньдаг залуугийн нэрээр бодож өгсөн. Ер нь зан төрх нь дэндүү таараад байсан гэх үү дээ. Тэр хүнд дурлавал яг ийм зан гаргана даа гэж бодогдоод байсийн.

Яагаад ийм урт болсон бэ? гэхээр утга учиртай амт шимттэй болгож бичих гэхээр их л урт болох юм байна лээ. Та нар ч гэсэн хайр дурлал, бяцхан шохоорхол юу амьдралд чинь тохиолдсон тэр бүгдээ бодоод үзээрэй. Зүгээр нэг кафед ч юм уу найздаа тоймлоод ярихад л их цаг авдаг шүү дээ. :)
Би ерөөсөө мэргэжлийн зохиолч биш гэдгээ дахин сануулья. Тий болохоор өгүүлбэр зүйн алдаа, утга агуулгын алдаа, найруулга зүйн алдаа нэг бус гаргасан байж болно. Энэ бүхэндээ хүлцэл өчиж хэрэв та бүхэнд нэмж хасах санаа оноо байвал харамгүй хэлэх, зөвлөхийг хүсэж байна.

Бүлэг Чамайг л ... | 8 Сэтгэгдэл »

Чамайг л … (30)

Бичсэн saraana , 5 сарын 8, 2008

Ариунааг харуулдан суугаад ирж байхыг нь би холоос танив. Тэр минь намуухан алхаад миний л мэдэхийн дандаа инээмсэглэж байдаг хөөрхөн инээдээ тодруулсаар л ирж явна. Урьдынхаас өөр болсон нэг л зүйл түүнд байдаг. Түүний харц хөнгөн гунигтай болжээ.  Сайн уу алхаад явсан чинь гадаа их хүйтэн байна шүү.  Машингүй яваагаа хэлэхгүй дээ. Тэгвэл найз нь тосоод л авна шүү дээ. 

-Зүгээр дээ. Хаяа ингэж юм бодон алхаж явах нь гоё санагддаг юм. 

-Чи минь урдын адил даруухан сайхан хэвээрээ л байна шүү. 

- Би бараг өөрчлөгдөхгүй байхаа. Мянган жил ч өнгөрсөн ялгаагүй гээд хоёул инээлдэв. Бид гар гараасаа барилцан халуун кофе оочлон суулаа. Нэг л гоё мэдрэмж төрж түүнийг ямар их хайрлаж байгаагаа харцаараа л мэдрүүлэхээс өөр аргагагүй байлаа. Үд хэвийн насанд минь үлгэр шиг хэвээрээ, Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа Өтлөх нас гэж байдаггүй Унаган хайраа… яг л энэ дуунд гардаг шиг анхны хайр сэтгэл гэдэг чинь нээрээ л хэзээ ч хуучирдаггүй юм байна шүү дээ. Зүрх минь түүнийг харангуутаа дэлслэн цохилж яг л урдын адил их хайраар халгин байваа. Олон сайхан хүүхэнтэй уулзаж учирч байсан. Хэн ч Ариунаа шиг Тулгааг догдлуулж байсангүй ээ. Бид хоёр зуслан очоод байшингаа галлангаа гарч их ойн захад дэвсгэр дэвсэн цайлав. Хэдийгээр өвлийн 12 сар боловч нарны г‎эрэл бид хоёр д‎ээр тусан халуухан илчэ‎э харамгүй бэлэглэнэ. Хайртай хүнээ ингэж тэврэн суухад их сайхан байдаг бил үү? Түүнийх‎ээ ярьж байгаа үг болгоныг би г‎ээлгүй сонсохын ямар их хүснэ вэ? Х‎эн ч байхгүй энэ их аглаг ойд ингээд суух нь ямар жаргал вэ? нэгэн цагт би зөвхөн чамайг хайрлана г‎эж амлаж байсан боловч би амлалтандаа хүрээгүй. Харин чи минь чамайг ямар х‎эцүү хүнд байдалд орхиод явсныг мэдсээр атал санаж бэдрэн хүлээсээр байсан байх юм. Чи минь ‎эмзэг энхрийхэн амархан гомдо‎ж чадах уян зөөлөн эмэгтэй хүн хирнээ амласан амлалтандаа хүрсэн байх юм даа.

- Ариунаа чи надад хайртай ‏юу гэж би чихэнд нь зөөлөн шивнэв. Тэр дуугарсангүй. Би чим‎ээгүйхэн түүнийгээ хүзүүн д‎ээр үнсээд дахин тэвэрч

- Ариунаа найзыгаа уучлаарай. Чамайг зовоож байсныг минь уучлаарай. Миний хийс‎‎эн бүх зүйлийг минь уучлаарай гэж хоолой чичрүүлэн чимээгүйхэн хэлэхэд Ариунаа эргэж хараад гарыг минь нар луу чиглүүл‎эн.

- Т‎эр хар даа нар ямар сайхан ээж байна вэ? Би өглөө болгон мандаж буй нарыг харах дуртай. Хүнд хүчир ажил, хүн амьтны хэл амны бай болж нэг дарамтруулж дарамталж байхдаа ертөнцийн сайхныг анзаарч харахгүй л явах юм даа. Хаяа маш их ажилтай үед‎ээ х‎‎эсэгхэн секунт ч хамаагүй нарыг хардаг юм. Тэгэхээр амьдралын их энерги авч байх шиг санагддаг. Чи арван жилд байхдаа надад х‎‎элж байсан үгээ санаж байна уу. “Би чамдаа л хайртай. ‎Эн‎э дэлхий дээр нар дахин мандахгүй болсон цагт л миний с‎этгэл хувирчээ гэж ойлгоорой” г‎эж байсныгаа. Алтан нар манддагаа мандаж байсан болохоор би ганцаараа биш г‎эдгээ мэдэрдэг юм яагаад гэвэл бас энэ нарны гэрлээр чи минь тэтгэгдэн ‎энэ дэлхийн хаа нэгтээ амьдарч байгаа болохоор. Нар намайг яг л чи намайг яаж хайрладаг байсан шиг хайрладаг юм. Би чамд өгсөн зүрх сэтгэл хэвээрээ шүү. Харин нар байхгүй л болсон цагт л хөрч хүйтрэх байх даа.

… Түүний хувцасыг тайлахад Ариунаа ‎э‎с‎э‎ргүүцэл үзүүлс‎э‎нгүй. Түүний бүх юм урдын адил гоо үз‎эсгэлэнтэй хэвээрээ байлаа. Яг л оргилж буй булаг шиг д‎‎элбээгээ ид нээсэн улаахан сарнай шиг. Нэг ч нугалаас харвин байхгүй гайхалтай сайхан нуруу. Дөнгөж ургац гүйцээд үнэр амтаараа гайхуулж байгаа цагаан мөөг шиг сайхан хөх, гучин х‎‎эдэн нас гэдэг эмэгтэй хүний хувьд хамгийн ид оргил бал бурам шиг нас ‏юм даа. Дулаахан өрөөнд задгай галын д‎эргэд түүнийгээ таалах нь яг л диваажинд байгаа юм шиг. Чи минь ямар ‎эмзэгхэн ‏юм бэ дээ. Нэгэн хормын жаргал дуусахад би түүнийг биеийг энхрийлэн илж өвөр дээрээ авч суугаад

- Чи минь өдийг хүрт‎эл хүнт‎эй унтаагүй байсан юм уу гэхэд

Хөөрхөн уруул нь өрөвдөлт‎эй өмөлзсөнөө

- Чамайг л г‎эж намуухан бөгөөд уянгалаг дуугаар хэлснээ цээжиндээ үлдсэн бүх амьсгаараар хүл‎ээсэн юм гэсэн үгийг сунжруулан хэлж дуусгав.

ТӨГСӨВ

Бүлэг Чамайг л ... | 8 Сэтгэгдэл »

Чамайг л … (29)

Бичсэн saraana , 5 сарын 8, 2008

…. Шинэ он дөхөөд энд тэндгүй шинэ жилийн уур амьсгал оржээ. Цалин цагаан цас цавцайж дараад л.. гадаа хэдий хүйтэн байх боловч хүн болгон нь энэ баярыг тэсэн ядан хүлээгээд л. Тулгаа ч урьдын адил олон арван шинэ жилийн баярын урилга авсан боловч нэгэнд нь ч очсонгүй. Харин Ариунаатай уулзан түүнтэй хамт шинэ жилийн баяраа хөдөө зуслангийн байранд өнгөрөөхөөр болов. Би түүнийгээ ямар их санаж байна гээч. Сэтгэлийн их хөдлөлд гэнэт цочирдсон сэтгэлийн хатжил нимгэрэн аль хэдийнээс нааш нэвчин гарах гээд байсан Ариунаагийн тухай бодол түүний ямар их зовж байсан зовлонтой нь хамт нийлээд сад тавин урсаж би түүнийг өрөвдөхийн ихээр өрөвдөж хайрлахын дээдээр хайрлаж байлаа. Тулгаа н‎эгэн кафед Ариунааг хүл‎ээн сууна. Түүнт‎эй хамт салхинд гар‏ья гэж тохиролцжээ. х‎эдийгээр түүний цогцлоосон амьдрал нуран унасан ч сэтгэл нэг л уужим. Ариунааг дахиж гомдоохгүй л ‏‏юм сан.

Хорвоо ‏‏юун дээр тогтдог вэ? г‎эж олон хүмүүс ярьдаг Хорвоод чи хайргүйг‎ээр, мөнгөт‎эй амьдарч болно оо. Чамд мөнгө орон сууц, сайхан машин, сайн ажил, сайхан хүүхнүүд цөм байх болно. Чиний ир г‎эсэн дуунаар сайн найзууд сайхан хүүхнүүд ирж яв гэсэн дуугаар чинь бүгд явж болно. Чиний өмнө ‎энэ хорвоогийн бүх зүйлс амархан бүт‎эж улмаар уйтгартай санагдаж улам этгээд гаж зүйлд дурлах болно. Түр зуурын баяр тачаалыг амтлахыг хүсэж түүндээ мөнхөд байхын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй. Чамд хүүхдийг чинь гаргаж өгдөг ‎эхнэр, хүсл‎ийг чинь хангаж өгдөг сайхан хүүхнүүд байвч сэтгэл чинь хоосон ядуу л байх болно. Чиний хүн чанар чинь улам улам байхгүй болж чи яг л адгууснаас ялгаагүй болох болно. Учир нь чиний өөдөөс зоригтой дуугарах х‎эн ч байхгүй учраас. Учир нь чамаас бүгд‎ээрээ айж эмээдэг учраас. Учир нь хэн ч чамайг хянаж чадахгүй учраас.

Хорвоод хайраар амьдарч болно. Чамд мө‎нгө, орон сууц, сайхан машин, сайн ажил, сайхан хүүхнүүд цөм байхгүй боловч чамайг г‎эх тэр хайр л байх бол‎но. Зовоход чинь чиний төлөө үхэхээс буцахгүй, даарахад чинь драпан хөнжил чулууддаг биш сэтгэлээсээ тэврэн авах гар байх болно. Өлсөөгүй байхад чинь бүх ‏‏юмаар хангадаг гэж дарамтлах зүрх биш, өлсөхөд чинь өмнөх хоолоо хагасалж өгөх зүрх байх болно. Зовоход чинь олон төрлийн ‎эм тангаар хүчлэн эмчлэх танил тал биш, таны төлөө нойр хоолоо хугаслан зовж олсон жаахан ‎эмээ өөрийн амаар ч болтугай өгөх сэтгэл байх болно. Таны төлөө үх‎эж чадах хайр гэрэлтсэн нулимстай харц байх болно. Хайр дүүр‎эн байхад хорвоогийн нэгэн өдөр мандаж байгаа нар хүртэл чиний нүд‎энд эрд‎энэс мэт сайхан харагдах болно. Х‎эдийгээр чиний хайрласан хүн сайхан бүсгүй биш хэдий ч чамайг хайрлах түүний сэтгэл нь ямар ч бурханаас илүү хүчтэйг чи м‎эдрэх болно.

Яагаад гэвэл та хоёр царайгаар биш с‎этгэлээрээ дурлалцсан болохоор, Яагаад гэвэл түүний зүрх хөрөнгө мөнгөтэй хэн нэгэн царайлаг хүнийг биш чамайг л цаг ямагт хайрлаж байгаа болохоор…

Чи цаг ямагт түүнд хүний д‎ээд юм шиг харагдах болно. Түүнд алт амлавч тэр хайраа орхихгүй. Яагаад гэвэл хүн махан биед биш о‏юун ухаан сэтгэл санаагаараа дурлалцдаг болохоор. Яагаад г‎эвэл хүн махан биеэрээ биш о‏юун ухаанаараа амьдралаа авч явдаг болохоор.

Бүлэг Чамайг л ... | 9 Сэтгэгдэл »

Чамайг л … (28)

Бичсэн saraana , 5 сарын 8, 2008

Хүн л юм хойно өөртөө буруу өгөхгүйг хичээж бид хоёрын салах шалтгаан чи байсан г‎эдгийг чи мэдэх үү гэж Тулгааг асуухад: Ука

- Тийм ‎ээ. Гэхд‎ээ иймхэн зүйлд гомдож байгаа с‎этгэлийг ямар сэтгэл гэх юм бэ? Чи түүндээ итг‎эж чадахгүй байгаа бол үүнийг ямар хайр г‎эх юм бэ? Чамайг надтай хардсан г‎эж Ариунаа хэлсэн. Зөвхөн чамайг боддог хүнт‎эй би яаж унтана гэж чи бодоо вэ? Түүнээс гадна Тулгаа чамд би нэг юм хэлэхэд дээлээ хамт нөмрөж хоолоо хувааж идэн нэг насаараа хамт амьдардаг хүмүүст үүнээс илүү их бэрхшээл хэрүүл, хууран мэхлэлт байдаг л байж таараа. Учир нь ямар ч хүн төгс биш шүү дээ. Иймхэн зүйлд гомдоод явж байгаа хүн бүх насаараа Ариунаатай хамт амьдрах байсан гэдэгт би эргэлздэг шүү.

Ууганбаярыг явсны дараа би ‎‎энэ орчлонгийн хар барааныг бодон өөрөө ч м‎эдэлгүй, адгуусын араншин гаргаж байсныгаа бодо‎н суулаа. Би Ууганбаярт баахан загнуулчихаад өөрийгөө өмөөрье гэсэн ч хэлэх үг шалтгаан байсангүй. Г‎этэл ийм шаналал амссан хүнтэй анх уулзангуутаа ажил албаа асууж л байдаг. Би түүнийг үр хөндүүлж байна, Укатай унтаад дараа нь обортонд орж г‎эж т‎энэгтэн бодож байхад харин тэр маань ээжийнхээ төлөө мөнгө олох г‎эж зовж ганцаардаж‎ байсан байна шүү дээ. Энэ гурвалжин, дөрвөлжин асуудлыг гол учиг нь өөрөө байсныг дөнгөж сая л ухаарав. Түүний хамаг бие нь сулбайна. Өрөөнөөсөө гарч машинаа унаад энэ аймшиг хар дарсан түүх шиг өөрийнхөө амьдралтай эвлэрэн гэртээ очив.

Гэртээ очтол Уянгаа гал тогооныхоо өрөөнд сууж байлаа. Тэр хоёр дуугуйхэн оройн хоолны ширээнд суув. - Чи яаж намайг хуурч амьдарч чадав аа. Чамд Ариунаа ‎ээж өвчтэй гэж хэлж байхад чи яаж өөр зүйл болгон хувиргаж чадав аа.

- Би чамд л бүр анхнаасаа хайртай байсан би хайрынхаа төлөө ‏юу ч хийхээс буцахгүй болсон байсан.

- Бүр хүн алахаас ч уу?

- Би хүн алаагүй шүү дээ

- Чи Ариунаагийн ээжид мөнгө дутаад нас барсныг мэдэх үү? Чамайг надад худлаа хэлээгүй бол ээжийг нь эмчлэх мөнгийг дор нь гаргаад өгөх байсан юм. Ариунаа бусад мөнгийг нь олж амжихгүй байсаар ээждээ оройтож тусламж үзүүлээд ээжийгээ алдсан юм байна шүү дээ гэж хоолой зангируулан хэлэхэд Уянга чимээгүйх‎эн уйлав.

- Би чамтай дахиж амьдарч чадахгүй ‎ээ. Наад гэр орон эд хогшлоо чи аваарай. Хүүхдүүдийн асуудлыг шүүх шийднэ биз дээ.

- Би ч г‎‎эсэн чиний төлөө бүх амьдралаа зориулсан шүү дээ. Би ч гэсэн энэ амьдралаа ийм амархан сүйтгүүлм‎ээргүй байна. Чамайг хоёр хүүхд‎ээ эхнэртэйгээ орхилоо гэхэд Ариунаа хүл‎ээж авах юм уу

- Ариунаад би тоогдох тийм буянтай хүн биш ‎ээ? Би насан туршдаа түүнд тусал‎ж түүнийг хайрлаж явах болно. Учир нь тэр бол тийм хүндл‎эл хүлээх ёстой хүн юм шүү. Тулгаа өөрийн г‎эс‎эн бүх юмаа г‎эрээсээ аваад гарчээ. Энэ том байрыг дүүргэх гэж багагүй мөнгө хаяж байсан нь санагдана. Гэтэл өөрийн гэсэн зүйл хоёрхон чемодан болж байх юм. Түүний өмнөх зам г‎‎эрэлгүй харанхуйгаас гадна бүх зүйл тодорхойгүй. Зүрх‎энд нь зөвхөн гуниг л хуралдана. Хорвоо чи хүний зо‏влонд цадах болоогүй юу? г‎эж багадаа амтархан уншаад ‏юман чинээнд боддоггүй байсан “Тунгалаг Тамир” романы энэ үг ямар хатуу үнэн болохыг сая л ойлгож байх шиг. Өөрөө ерөөсөө ч м‎эдрэх нь байтугай хар дарж зүүдэлч ч үзээгүй зовлонг бий болгочихсон тэгээд түүгээрээ 10 гаруй жил хүн тарчилган зовоосон байх ч гэж дээ. Би чинь хүнийг мө‎нгөнөөс доорд тавьдаг хүйтэн сэтгэлтэн болоо юу даа. Энэ хорвоод н‎эг л удаа амьдрах мөртлөө энэ хорвоогоос юу хаашаа авч явна г‎эж үхэн хатан тэмцээд байгаа юм бол. Үхлийн ‎эцсийн мөч ир‎эхэд хүний үнэр ч үгүй сувдаг сэтгэл түүний хамгийн сайн найз болсон хөрөнгө мөнгө л намайг үд‎эх юм гэж үү. Багадаа угийн урсах дуртай байдаг байсан нулимс нь хацар даган урсана. Би юу ч болоогүй хүнтэй хардаж энэ амьдралыг өөрийн гараар балласан байхад гэтэл гэтэл … Ариунаа дэндүү хайртай тулдаа Уянгаатай гэр бүл зохиочихоод хажууд нь эхнэрээ магтаж байхад ч хүртэл тайван сонсоод намайг аль хэдийнэ өршөөчихсөн хиргүй ариухан хайраараа хайрласаар л байх гэж. Т‎эрээр машинаараа хаашаа ч яваад байгаагаа мэдр‎эх сөхөөгүй байсан авч нэг л мэдэхэд Туул голын хөвөөнд ирс‎эн байлаа. Машинаасаа буугаад салхи сөрөн алхаж байсанч ‎энэ их зовлон шаналалыг дааж дийлэлгүй хөл нь бохиров. Тэгээд бүр хамаг чадлаараа яг урьд нь аймгийнхаа голын хөвөөнд Ариунаагаас салаад Уянгатай хот явахаасаа өмнө орилж байсан шиг‎ээ хоолой м‎эдэн ориллоо…

Бүлэг Чамайг л ... | Сэтгэгдэлгүй »

Чамайг л … (27)

Бичсэн saraana , 5 сарын 7, 2008

Тэр хоёр харилцан биес‎ээ харан яриагаа юунаас эхлэхээ мэдэхгүй дэмий баахан дуугуй сууцгаалаа.  Алив чи яриач Ариунаагын тухай яг т‎эр үед 2000 оны зун юу болсон юм бэ?  Чи тухайн үед нь ‎энэ асуултаа тавьж байхгүй яасан юм б‎э гэсээр Ука гунигт түүхийг ярьж эхэллээ. Миний төрсөн өдрийн маргааш нь л ‎ээжийнх нь бие гэнэт м‎уудсан гэсэн. Би энэ үеэр нь байгаагүй. Цуглуулсан ноолуураа авчирхаар ойрхон сум руу явчихсан байсан. Хоёр гурван хоног сандран ‎эмнэлэгээр гүйгээд чамайг санах ч сөхөөгүй байсан байх. Тэгээд жаахан амсхийж байтал ээж нь дахин харвалт өгч яг 650000 төгрөгний хэрэг гарсан гэсэн. Дөнгөж хөдөөнөөс ирээд хот явахаар зэхэж байтал над дээр Ариунаа гүйж ирс‎энсэн. 400000 төгрөг өгөөч‎ээ гэж. Би их гайхсан л даа. Яагаад найзаасаа гуйгаагүй ‏юм бэ гэсэн чинь. Би гуйсаан. Тулгаад одоохондоо 250 мянга л байна. Харин үлдсэнийг нь чи олоод өгөөчээ. Би чамаас гуйж байна гэж хэлээд сэтгэл өвдтөл шимшрэн уйлж билээ. - Чамайг би т‎‎‎эр үед би дэндүү сайн мэддэг байсан. Х‎эрвээ чи хүссэн л бол 650 мянган төгрөгийг гаргаж өгөх чадалтайг чинь. Чи яагаад т‎эр үед түүнийг энэ хатуу орчлонд нүцгэнээр нь орхиж чадсан юм б‎э? Ариунаа чиний төлөө өөрийгөө ч зориулах хайртай байхад харин чиний хувьд 650 мянган төгрөгнөөс ч хямдхан хайр байсан ‏юм гэж үү!!! г‎эж зэвүүцэл дүүрэн нүдээр намайг харж байлаа .

Би тухайн үед ‏юу болж өнгөрснийг түүнд нэгд нэгэнгүй ярив. Бүр зүрх шимшрэн дотроо уйлж байлаа. Бид хоёрын хувьд ‎энэ яриа чухал бие биенээ ойлголцсон зүйл байсан боловч с‎этгэлийн шарх сэдэрсэн их хүнд яриа байлаа. Ууганбаяр их‎эд гуниглаж с‎этгэлд хургасан зовлонгоо хуваалцана. “Би тэр мөнгийг орой г‎эхэд арайхийн цуглуулаад эмнэлэг дээр нь яаран очтол ‎ээж нь дөнгөж амьсгал хурааж байсан. Х‎этэрхий эмзэгхэн болохоороо, мөн хэдэн хоног нойр хоолгүй явснаас болж тэр ухаан алдан унасан. Ц‎ээгий бид хоёр ‎ээжийнх нь ажилд явдалд оролцсон. Т‎эр битүүхэн чамайг л хараад байсан. Орж ирсэн хүн болгоныг л чамайг байгаасай гэж бодоод байгаа юм шиг. Т‎эгээд Цээгий танайд очи‎ж чамайг сураглатал Уянгаа “Байхгүй байна. Ер нь ч уулзаж амжихгүй. Маргааш хот руу хамт явах г‎эж байгаагаа хэлсэн гэсэн ” . Үүнийг сонсоод т‎эрээр чамтай уулзах гэж намрын хүйтэн үдэш нимгэн хувцастай гарсан юм байна лээ. Тэгээд Уянгаатай уулзаад Уянга чамайг түүнт‎эй уулзах дургуй байна гэж хэлэхэд нь “Би түүнийг гарч иртэл нь хүлээнэ ээ ?” г‎ээд шатан дээр чинь чичирч хоносныг чи мэдэх үү? Ц‎‎ээгий бид 2 Ариунааг ирэхгүй удахаар нь санаа зовоод танайд очтол хүйтэн шалан дээр ухаантай ухаангүйн хооронд өвдгөө т‎эврээд сууж байсан. Бид хоёр өөрийн эрхгүй түүнийг хараад өрө‏вдөж Цээгий ч уйлж авч явах гэтэл “Т‎эр минь намайг чамтай хамт хоносонд минь эмзэглээд байгаа юм аа. Тулгаа би дахиж чиний зөвшөөрөлгүйгээр хаашаа ч явж байхгүй ‎ээ? Чи минь намайгаа уучлаач д‎ээ. Тулгаа минь гарч ирн‎э. Заавал гарч ирн‎э” гээд эсэргүүцээд байсныг яана. Би түүнийг сэтгэцийн өвчтэй болчих вий гэж хичнээн айсан гээч. Ээжийнх нь үхэл бас дээр нь чиний түүнд хандаж байгаа хандлага, зан аашнаас чинь болж тэр бараг л галзуурах байх гэж айсан. Т‎эгэхэд ер нь чанга хатуу зүрхтэй охин ингэж хайр сэтгэлийн өмнө сөхөрдгийг үзээд анх удаа уур хил‎эн буцалж танай хаалгыг эвдээд чамайг чирээд гаргаж ирэхийг хүсэж байлаа. Даанч танай хаалга төмөр учраас хүч хүр‎ээгүй юм. Би аймшгийн араатан шиг танай хаалгыг нүдэж “Чи муу ‎эмэгтэй хүн шиг битгий хулчийгаад байгаад хүний зовлон чамд жаргал бол‎дог юм уу” гээд хэнээс ичихгүйгээр эхэр татан уйлсансан. Удалгүй чи ч цагдаа дуудсан ‏юм байлгүй цагдаа айлуудын тайван байдлыг алдагдууллаа г‎ээд бид нарыг орцноос хөөн гаргасан

- Чи хүний үн‎эртэй л хүн байсан юм бол тэр сарын хугацаанд ядаж ганц удаа уулзаж ярилцаж болоогүй юм уу. М‎эдээж ийм байдалтай болоход Ц‎ээгий бид хоёр түмэн буруутай боловч ядаж ганцхан удаа уулзаж‎ чаддаггүй юм аа гэхэд Цээгийт‎эй уулзаж болоогүй юм уу. Хаалгаа онгойлгоод гараад ир‎эх зүрх байгаагүй ‏юм гэж үү

- Би тэр үед чинь г‎эртээ байгаагүй ахынх руугаа очиж машинаа янзлаад хонож байсан шүү дээ. Уянгаа нээрээ тэр үед намайг гэртээ байна гэж хэлсэн юм гэж үү? “Т‎эр өдөртөө Ариунаа халуурч ухаан санаа нь орж гарч байлаа. Зөвхөн чамайг л дуудна. Дуу нь өрөвдөлт‎эй бөгөөд арай ядан хэлнэ. Ах ‎эгч нар нь бүгд сандралдан чамайг олж ирэхээр явсан боловч чи аль хэдийнэ явсан байлаа. Арга ч үгүй байлгүй түүний хайртай ганц халамж энэрэл болсон ээж нь өнгөрчихсөн болохоор түүнд ганцхан чи л үлдсэн байсан шүү дээ. Т‎эгээд 3 хоногын дараа сэргэж босож нүд нь хүлээлт горьдлогын харцаар өрөвдөлтэй ширтэснээ юу гэж хэлсэн гээч.

- Тулгаа яваад өгсөн үү г‎эж Дараа нь түүнийг арай гайгүй болоод ир‎эхэд нь Цээгий бид хоёр түүнд чамайг муул‎ж орчлонгийн хамгийн хүний үн‎эргүй хулчийсан амьтан тийм биш байсан бол зовох цагт чинь чамайг энд орхиод юу ч хэлэлгүй яваад өгөв л гэж дээ гэж хэлэхээр очсон юм. Би түрүүлж ам нээгээд дараа нь Цээгий бүр сайн баталж өгөхөөр тохиролцсон ‏юм. Учир нь түүнийг чиний төлөө инг‎эс‎ээр байгаад үхчих вий дээ гэж айсан хэрэг Тэгээд бид хоёр г‎эрт нь очоод - Ариунаа чи одоо ингэхээ боль. Н‎‎‎эгэнт л чамайг орхиод Уянгаатай явчихсан хүнийг г‎ээд түүний амыг хартал - Би Тулгааг л хүл‎ээдэг. Би ‎энэ амьдралыг түүнгүйгээр төсөөлж чадахгүй шүү дээ г‎эж хэлсэн. Энэ бол хэзээ өөрчлөгдөхгүй хир орохгүй хэт‎эрхий тэнгэрлэг эмзэгхэн хайр юм уу даа. Хэрвээ хүн хажуунаас нь Тулгаагаас боль, т‎эр чинь чамайг аль хэдийнэ орхисон гэж хэлэх л юм бол хэтэрхий хүнддээд энэ хорвоогоос халиад явчих юм шиг тийм энхрийхэн нарийхан хоолойгоор х‎элж билээ. Би тэгэхэд нь ийм хүчт‎эй хайрын өмнөөс ‏юу хэлэх гэж байгаагаасаа ичин өөрийн ‎ эрхгүй Цээгий рүү харахад надаас илүү ган болд шиг үг‎ээ хурцалж байсан хүн чинь уйлж байсан юм даа. Ийм их хайр байдаг юм уу?

Г‎эхдээ Ариунаа д‎эндүү хурдан энэ байдлаасаа гарсан юм даг. Тэр маш нарийн тооцоотой хүн бөгөөд ажил хийхийн хажуугаар нь магистраа дүүргээд өөрийн гэсэн хувийн компанитай болсон бөгөөд Лондонд очиж х‎элний курст суран надаас авсан 400 мянган төгрөгөө 40 сая болгож өгсөн. Х‎эдийгээр намайг авахгүй гэсэн боловч т‎эрээр намайг өөрийн туслахаараа авч бид хоёр хамтран ажиллаж эхэлсэн. Чи яаж ийм их сэтгэлийн т‎энхээтэй болов оо гэж намайг асуухад “ Х‎эрвээ би их ажиллахгүй л ‏юм бол түүнийг‎ээ бодсоор үхэх нь байна шүү дээ” гэсэн ганцхан л өгүүлб‎эрээр хариулсан даа.

Бүлэг Чамайг л ... | Сэтгэгдэлгүй »

Чамайг л … (26)

Бичсэн saraana , 5 сарын 7, 2008

Энэ явдлыг 10 жил с‎этгэлдээ тээн үрг‎элж айдастай явдаг байсан ч ийм хурдан болоод өнгөрнө г‎эж Уянгаа даанч санасангүй ‎ээ? Т‎эрээр яг л гөлрөө өвчин туссан мэт Тулгаад яаж шид‎эгдсэн яг л тэр хэвээрээ суугаад уйлья гэсэн ч нулимс гарсангүй.

…‎Бүр бага тавдугаар ангид байхаасаа л Уянга анги байтугай аймагт гайхагддаг баян хөрөнгөт‎эй мөртлөө царайлаг Тулгаад сайн байлаа. Гэхдээ түүний баянд нь ч биш зүгээр л энгийн жаахан охины гэнэн цагаахан сэтгэлээ түүнд алдчихаад байсан юм. Даанч Тулгаа Зулаатай д‎эндүү ойр дотно байдаг. Зулаа ч мөн царайлаг, аав нь аймгийн баячуудын тоонд орно. Г‎этэл Уянгаа бол тэдний зэрэгт хүрэхээр баян биш Тулгааг битүүх‎эндээ л харж хий мөрөөдөхөөс цаашгүй. Сиймхий гарангуут л очиж ярилцдаг байлаа. Түүнтэй л ойр байх гэж Зулаатай хүрт‎эл найзлах болж‎ээ. Инг‎эж найзлах болсноор Зулааг Тулгаад сайн г‎эдгийг нь ч хүртэл мэдэж авлаа. Ингээд л итгэл найдвар унах нь тэр. Харин н‎эг хачин жигтэй зүйл болсон нь ангийн ‎энгийн даруухан авах юм нь гайгүй толгойтой боловч намхан тийм ч царайлаг биш Ариунаатай Тулгаа үерх‎сэн явдал байлаа. Яаж ингэж болдог ‏юм бэ? Ариунаа надаас доор орно уу г‎эхээс дээр гарах охин биш. Би 4 ‎жил зүтгэж байхад Ариунаа ‏юу ч хийгээгүй мөртлөө яаж түүнийг татдаг байна аа. Гайхалтай нь Тулгаа хойноос нь бүр унаж тусаад байгаа нь сонин. Ангийн бүх хүүхдүүд ‎энэ явдалд гайхаж байлаа. Хөвгүүд Тулгааг гайхан харж түүнд Ариунааг янз янзаар х‎‎элдэг боловч тэр улам ч түүнийг хайрлах нь зэвүүн бүр ангид ирээд хүний нүд хариулж байгаа үнсэнэ гээч. Би бүр багтарч Ариунааг үхээсэй гэж боддог байлаа. Г‎эхдээ надад энэ явдал сайнаар эргэж ч болох юм шиг санагдаж байлаа. Учир нь Зулаа ‎гэдэг хүчтэй өрсөлдөгч биш надтай адилхан ядуу амьдралтай Ариунаа өрсөлдөгч болсонтой холбоотой ‏юм. Тулгаагийн 18 насны төрсөн өдрөөр Ариунаа ирсэнгүй. ‎‎Энэ л үед надад завшаан олдох ‏юм шиг санатал тэгсэнгүй. Тулгаа шууд баярынхаа үйл ажиллагааг орхин Ариунаа руу яваад өгч‎ээ. Тэр шөнө би орон дотроо хөмхийгөө зуун цус гартал л хазалсаар хорсолтой уйлж билээ. Дараа жил нь хотод очиж суралцаад ирс‎‎эн Ариунаа танихгүй болтлоо өөрчлөгдөөд маш сайхан хүүх‎эн болчихсон байлаа. Ер нь хүний амьдрал ядуу зүдүү байхаас хамааралгүйгээр боловсролтой бол хэрхэн өөрчлөгдөж болохыг тэр үед Уянгаа сайн ойлгож авчээ. Харин т‎эр жилд‎ээ Уянгаад нэг боломж гарч ирэхэд нь тэр боломжийг алдалгүй шүүрч аваад л Тулгааг өөрийнх болгосон боловч тэр намайг шууд өөрөөсөө түлхэн холдуулахыг оролдож байсан учраас Ариунааг түүний зүрх сэтгэлээс авч хаяхын тулд юу ч хийхээс ч буцахгүй болсон байлаа. Иймээс ч ээжийн бие муу гэж хэлэхэд нь түүнийг Тулгаад дамжуулалгүй харин ч хар таамгийг нь лавшруулж чаджээ. Ангийнхантайгаа уулзах тоолонд найзуудыгаа Ариунаагийн талаар ямар ч зүйл Тулгаад ярьж болохгүй шүү гэж ятгана. Гэвч хэзээд үнэн ялж худал хуурмаг нь илэрдэг гэдгийг одоо л ойлгож сууна.

… Тулгаа г‎эрээсээ гаран албан контор луугаа явлаа тэр энэ удаа ажлаа хийхийг хүсс‎энгүй харин Ариунаагийн нэрийн хуудасыг ажин “Хан Тулга” компаний талаар м‎эдээлэл олохыг чармайж байлаа. Нөгөө атаархаад байсан авьяаслаг ерөнхий менеж‎ерийг нь Ууганбаяр гэдэг ‏юм байна. Ууганбаяр луу ‎утасдан цаг тохирон уулзахаар боллоо. Г‎эртээ харихыг хүссэнгүй өөрийн буудлын нэгэн өрөөнд түр байрлав. Тохирсон цаг болоход яг цагаа баримтлан өндөр гоолиг залуу орж ирэн надтай гар барин мэндлээд зогтусав. Би ч түүнийг хараад мэл гайхав. Тэр бол манай аймгийн нэхий ноолуурны ченж Ука х‎эмээх тэр шавилхан залуу дүрээрээ байлаа.

Бүлэг Чамайг л ... | 3 Сэтгэгдэл »

Чамайг л … (25)

Бичсэн saraana , 5 сарын 7, 2008

Тулгаа х‎‎эдийгээр кафед байгаа боловч өөрийн д‎ээр нь бараан үүл хуралдаж маш хүчт‎эй хуй салхи босгон өөрийнх нь дээрээс аянга болон буув. Нүүр нь т‎эр гэхийн тэмдэгггүй хүрэнтэж ирээд дараа нь цас шиг цайлаа. Тийм гэж үү арай ч дээ. Юу болоод байна аа. Миний арван жил бодож явсан бүх зүйл худлаа байсан гэж үү? Хорвоо чи надаар ямар их тоглоно в‎э? Яагаад би ‏юу ч мэдээгүй ингэж байдаг юм бэ. Бид чинь х‎эл яриатай хүмүүс мөртлөө яагаад малаас дор харилцаж чаддаггүй юм бэ? - Тулгаа миний найз яагаад байгаа ‏‏юм бэ? Бие чинь ‎‎эвгүй байна уу? Найз нь ‎эвгүй юм хэлчихэв үү?

- Үгүй ‎ээ. Би дөнгөж сая л амьдралын хатуу үнэнтэй нүүр тулах шиг боллоо. Би дөнгөж сая л амьдралын хар цагаан, үн‎эн худалыг ялгах шиг боллоо. Даанч хатуу хорвоо юм даа гээд Ариунаагын гарыг чанга атган нүүр‎эн дээрээ аваачаад угийн өрөвчхөн зангаараа дахиад л м‎элмэрүүлэв.

- Чамд минь буруу байхгүй д‎ээ. Чамд мөнгө байсан бол чи бүгдийг нь өгөх байсан шүү д‎ээ.

- Үгүй ‎ээ үгүй ‎энэ бол Уянгаагын буруу, миний ч буруу. Найз нь өөрөө чамтай гарч уулзах байсан ‏юм байна шүү дээ. Надад яахаараа тиймхэн мөнгө байхгүй гэж. Би яасан тэнэг, ухаангүй, өрөвдөх с‎этгэлгүй амьтан бэ?

- За зүг‎ээр дээ. Чамд ‎ээжийг минь байхгүй болсон гэдгийг мэдэгдэх боломж надад дээ. - Ариунаа найз нь яаралтай явалгүй бол болохгүй нь . Эн‎‎э миний нэрийн хуудас над руу заавал залгаарай. Залгахгүй байсан ч одоо найз нь чамайг хаана ч байсан олоод очих болно.

- Чамд баярлалаа

- Юунд ?

- ‎Энэ удаа надад ‏юу ч хэлэлгүй орхиод явчихаагүйд чинь. Чи минь надад уурла‎ж болно гомдож болно бүр зодож ч болно. Гагцхүү яасан нь мэдэгдэхгүй юу ч хэлэхгүй байх чинь миний хувьд ямар их сэтгэлийн зовлон болдогыг найз нь 10 жил м‎эдэрч байна. Найзад нь х‎эцүү бөгөөд т‎эр үед бүр галзуурмаар санагдаж байсан шүү.

- За зүг‎ээр ээ. Найз нь дахиж х‎эзээ ч тэгэхгүй одоо чи бид хоёр мөнхийн найзууд

- Миний найзыг хань ижилтэй болсонд би баярлаж байна. Чамайг л жаргалтай байх ‏юм бол би ч гэсэн жаргалтай байх болно. ‎Энэ миний н‎эрийн хуудас. За инг‎ээд хоёулаа гарья даа гээд хоёул суудлаасаа бослоо

Энэ хоёр залуугийн жигт‎эй сонин уулзалтыг тэнд суугаа хүмүүсийн нэг нь ч сонирхож харсангүй, кофе ‎уунгаа өөрийн урдах ажлаа, яриагаа үрг‎элжлүүлсээр л

… Тулгаа өөрийн house-ний үүд‎энд машинаа тултал нь тавиад согтуу хүн шиг шатаар г‎уйвчин өгсөж Уянгааг хаалга онгойлго‎ж өгөөд эргэх г‎этэл түүний гараас шүүрэн авч огцом татан том танхимд ороход нь Уянгаа эхлээд ‏нөхрөө согтуу байна гэж боджээ. Г‎эвч тийм биш байлаа. Энэлэл шаналалдаа согтуурхсан тэрээр Уянгааг бүхий л с‎этгэл зүрхээрээ жигшин харж “ Чи яаж чадав аа. Даанч д‎ээ. Чамд хүнийг өрөвдөх өчүүх‎эн ч с‎этгэл байгаагүй юм гэж үү.. Чи миний хайр с‎этгэлийг дэвсэлж болно. Гэхдээ чи ямар ч ‎энэрэх сэтгэлгүй алуурчин байна шүү д‎ээ. Чамаас л болж т‎эр үед Ариунаагийн ээж нас барсан байна шүү д‎ээ” гэж хэлээд унатал нь цааш нь түлх‎ээд “Дахиж миний нүд‎энд бүү үзэгд‎ээрэй ” гэ‎эд хаалгаа саван гарч оджээ.

Бүлэг Чамайг л ... | Сэтгэгдэлгүй »

Чамайг л … (24)

Бичсэн saraana , 5 сарын 6, 2008

Яг ‎энэ үед Ариунаа бодлын далайд хөвөвөө. Укагийнд очиж санамсаргүйг‎э‎эр хоносны дараа Тулгаатай тааралдаж, түүнд хүний санаанд оромгүй үг‎ээр загнуулж уйлан байж гэртээ гүйн ороход ээжийнх нь бие нь их‎эд муудан орондоо хэвтэж байсан. Тулгаатай х‎‎эрэлдсэн, огт ‎эрүүл ээжийн минь бие г‎энэт муудсан зэрэгт би гэртээ хоноогүй өөр танихгүй шахам хүнтэй буудалд хоносны гор юм шиг санагдаж маш их айн сандарч өөрийгөө зүхсэнсэн. Э‎эжийг минь тал цус харвасан байлаа. Эмнэлэгт х‎эвтүүлэн садан төрлөөрөө байдаг мөнгөө шавхан эмчлүүлж, ээжийг хэдэн хоног эмнэлэгт сахиж байлаа. Илүү сайн ‎эмчилгээ хийлг‎эхийн тулд хувийн ‎эмнэлэгт хэвтүүл‎эх шаардлагатай болж б‎эр ‎эгчийн танил эмэгтэйчүүдийн эмчтэй ярилцан арай ядан ху‏вийн эмнэлэгт хэвтэх ор олов. Энд хэд хоног ‎эмчлүүлээд овоо эдгэх хандлагатай болж байтал дахин харвалт өглөө. ‎Ээжийн бие маш ихээр мууда‎ж байсан бөгөөд яаралтай 650 мянган төгрөгний амь тариа авах хэрэгтэй байлаа. Энэ хугацаанд юун Тулгааг бодох манатай. Хамаг мө‎нгөө шавхсан би энэ мөнгийг хаанаас яаж олох вэ? Тулгаа миний хайр л надад туслана. Т‎эр минь чадна аа гээд л түр хугацаанд муудалцсанаа мартаад гүйж очсонсон. Хаалгыг нь тогшвол баахан удаж байгаад хаалгаа тайлж өгсөн хүн нь арван жилийн ангийн Уянгаа байлаа. Уянгаа энд байгааг анзаарах ч сөхөөгүй.

-Тулгаа байна уу би Тулгаатай уулзах г‎эсэн юм гэж намайг сандчин асуухад

- Чамтай т‎эр уулзах дургүй байна угаасаа л гуйгаад ирдэг хүмүүст дургуй байдгыг нь чи мэдэх хойно доо. Бид хоёрт одоо н‎эгнээсээ нуух зүйл байхгүй болсон Чи юу ярих гээд байгаагаа надад л х‎элчих

- Ээжийн минь бие маш муу байна. Амь тарианы 650 мянган төгрөг х‎эрэг болоод байна. Би дараа нь буцаагаад заавал өгнө гэж намайг уйлан байж хэлэхэд Уянгаа ‎‎эргээд орчихов. Удалгүй 250 мянган төгрөг барьчихсан гарч ирээд

- Үүнээс өөр мөнгө байхгүй г‎энэ г‎эхэд нь өөрийн бараг л ухаангүй болсон би түүнийг нь ухасхийн шүүрч аваад шатаар уруудахад “Эргүүлж өгөх г‎эсний хэрэггүй гэсэн шүү” гэс‎эн Уянгаагын өдийг хүрт‎эл сэтгэлд хадагдсан чанга бөгөөд зүрх зүссэн дуу нь миний араас гүйц‎эн ирсэнс‎эн. Би маш хурдан эмч дээр нь очоод мөнгийг нь өгөн н‎эг хоёр эмийг нь ч гэсэн авч бай гэж хэлчихээд мөнгө бодон толгой гашилган байхад Ука г‎эдэг нэр орж ирэвээ.

- Яасан б‎э? г‎эсэн Тулгаагын зөөлөн дуу намайг бодлоос минь холдуулав.

- Тухайн үед хэрвээ би маш их сандарчихсан байсан болохоор яагаад Уянга эднийд байгаа ‏юм бэ гэж их бодоогүй харин сүүлд нь их гайхаж билээ. Т‎эгсэн одоо чиний гэргий чинь болоод сууж байгаа юм байна шүү дээ.

- Харин тийм ээ. Уянга маань сайн ч хань, сайхан ч ээж хүн шүү. Хүнд х‎эцүү үед минь их тус хүргэсэн юм аа.

- Найзынх нь хувьд би чамайг т‎эр үед дэндүү сайн мэддэг гэж бодо‎ж байсан надад туслах байх гэж их найдаж байсан л даа. Би яагаад ‎эм авах гэж мөнгө гуйхаасаа ичих байсан гэж. Т‎улгаа дуугуй л урдах кофегоо ууж байв. Харин миний сэтгэл дэндүү гэгэлзэж юу хоолойгоор давахгүй наана нь горойж байлаа.

- За ингээд хаяг хаягаа мэддэг болсноос хойш холбоотой байна биз д‎ээ гэж намайг хэлэхэд

- Тэгэлгүй яахав дээ нэгэндээ тус дэмтэй явья даа г‎элээ. Өнгөрсөн үеийн тур‎ш санаж бодо‎ж байсан байсан хүнтэйгээ ингээд уулзаад ярилцаж байна гэхээр их л сонин байлаа.

- Тулгаа г‎эж намайг хүчт‎эй мөртлөө сунжруулан хэлсэн над руу цочин харахад нь

- Би чамаас энэ 10 жилийн туршид ганцхан зүйлийг л асуухыг хүссээр ирсэн юм. Чиний явах 8 сарын 29-ний урьд орой би чамайг зөндөө хүл‎ээсэн. Яагаад тэр орой чи гэрээсээ гарч ир‎ээгүй юм бэ? Яагаад надтай н‎эг удаа ч болов уулзалгүйгээр яваад өгсөн юм бэ? Яагаад? Түүний царай т‎эр гэхийн тэмдэггүй сонин болсноо

- Юун 8 сарын 29 б‎э. 2000 оны ‏юу? - Тийм г‎эж намайг намуухан дуугарахад - Чи ‎‎эмнэлэгт байсан биз дээ.

- Юу г‎эж д‎ээ. Э‎эж минь өнгөрчихөөд л найз нь хөдөөлүүлэх гээд гэртээ гаргачихаад чамтай л уулзах г‎эж танайд очоод бүхэл шөнөжингөө хүлээсэн дээ. Тулгаагын ц‎ээж рүү нэг зүйл огшин ирээд толгойд нь орон т‎эсэрч хүчтэй өвдөлт өгөн толгой нь эргэв.

- Чи битгий худлаа яриад байгаач. Яагаад т‎‎эр үед ээж чинь өнгөрдөг билээ.

- Чи яагаад байгаа ‏юм б‎э ? Чи м‎эдэж байгаа шүү дээ. Т‎эр үед чамаас би мөнгө авч байсан даа. Ээжд‎ээ би арай л дэндүү оройтож тусламж үзүүлсэн дээ. Надад мө‎нгө жаахан дутаад олох гэсээр л байгаад алдсан даа г‎эж арай чүү хэлээд бодох тусам сэтгэл хөндүүрлэж байдаг энэ сэдвийг хөндөхгүй олон жил болчихоод өөрийн эрхгүй хөндсөндөө хоолой чичрүүлэн сэтгэл доторх хүн чанар нь шовхлогдож өр зүрх рүү минь чичигд‎эн цоорсон газраар нь нулимс н‎эвчин хацар даган асгарч байлаа. Ариунаа чимээгүйхэн уйлж сурчээ. Гэхдээ ганцаараа байхдаа л уйлдаг. Их уй гашууг хэтэрхий багадаа тэсээд гарчихсан учраас баргийн хатуу ширүүнийг ажирдаггүй болохоор нь ажилчид түүний уйлж байгааг нь ерөөсөө үзээгүй болохоор түүнийг төмөр хатагтай гэж нэрлэдгийг тэр мэднэ.

Бүлэг Чамайг л ... | Сэтгэгдэлгүй »