Зөөлөн зүрх

Миний санаа бодол болон уран бүтээлүүд

  • tsag hugatsaa bugdiig emchilne

    1 сар 2009
    Д М Л П Б Б Н
    « 12 сар    
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  

Архив 'zohiol' Бүлэг


Алтан загасны үлгэр буюу хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө - үргэлжлэл

Бичсэн saraana , 5 сарын 20, 2008

Нэгэн удаатай гүзээтэй ах санаачилж амралтын өдрөөр хонуутаар ойрхон амралтын газар гарч амрав. Орой нь мэдээж архидалт болж үнэтэй архи, виски, вино хольж ууцгаан нилээн согтоцгоов. Мэдээж Чимгээгийн хажуунаас нөгөө л ах зүүгдээстэй. Орой нь нэг өрөөнд тэр хоёр. Чимгээ их согтсон дээр нь сайхан сексийг хүсэж байлаа. Гуяыг нь улаа бутартал базалж базалж өмнө нь тамлах шахам сүр болж хийсэн боловч түүнээс таашаал авсан юм нэгээхэн ч байсангүй. Энэ үйл ажиллагаа нь маш хурдан болоод өнгөрсөн байв аа. Түүнд гүзээтэй залуугийн секс ердөө ч таалагдсангүй. Өөрийгөө бодоод л унтаад өгнө. Гэхдээ түүний өгөх өглөг, хаялагад нь татагдсаар л тэр хоёр учирдаг болоод 3 сар өнгөрөв өө. Өглөө бүр микро автобус хөлөглөн ажлын үүдэн дээр ирэхээс ажлынхнаасаа ичиж „ өглөөд намайг битгий хүргэж өгч бай би өөрөө таксидана гэж Ганаад хэлжээ“ Нэгэн өглөө таксидах гэж далангаас уруудаж яваад хөлөө золтой л булгалчихсангүй уурандаа „Би энд чинь амьдрахгүй. Ажилтайгаа ойрхон өрөө хөлсөлнө. Дахиж гэр хороололд түлээ нүүрстэй зууралдмааргүй байна. Цэцэрлэгт нь хүргэж өгөх хоол ундыг нь хийж чадахгүй учраас хүү маань чам дээр байж байг. Тэгж байгаад хоёулаа орон сууцанд л орьё. Тэгэхгүй бол би энд амьдарч чадахгүй ээ“ удтал дуугүй явсны эцэст энэ удаа Ганаа „Чи яаж хувирч байгаагаа мэдэж байна уу. Гэр хороололд амьдралаа гээд би чамайг юугаар ч дутаагаагүй. Чамд ажил хийлээ гээд гэр бүлдээ нэмэр болж байгаа юм юу байна. Харин ч үзэгдэх харагдах чинь ховорхон болоод л “ гэхэд Чимгээ гэнэтхэн дүрсхийж чадахгүй бол болихгүй юу. Ер нь ингэн ингэн чамтай амьдрахыг хэн хүссэн юм бэ? гээд хаалга саваад гарч оджээ. Гүзээтэй залуу ч түүнд нэг өрөө байр жилийн хугацаагаар түрээслээд авч өгөв. Үүний хариу нь өглөө үдэж орой тэр ч байтугай цайны цагаар түүнтэй сексдэх утгагүй архидалд, заваан секс байнга л тэдний өрөөгөөр дүүрэн. Нэгэн өглөө сэрээд өрөөгөөр дүүрэн архи пивоны шил, идэж уух юмны үлдэгдэл, хажууд хэвтэж буй гүзээтэй залуу зэргийг хараад угийн шартсандаа дотор нь эвгүйцсэн тэрээр бөөлжихөөр оо-н өрөө рүү гүйтэл хонх дуугарав. Нимгэн дотуур хувцасаа өмсөөд очоод тайлтал хөөрхөн хүүгээ тэврээд Ганаа зогсож байх нь тэр. „Чи манайхыг яаж олж ирээв “ гэж айх гайхах зэрэгцэн асуухад Ганаа хүүхдээ тэвэрсэн чигтээ өөр лүү нь биш мөр давуулан ар тал руу нь хараад байгаад мэдэрсэн Чимгээ эргэж харвал гүзээтэй залуу оо-н өрөө рүү нүцгэн бөгсөө харуулан орж явахыг нь харчихжээ. „Ээжээ өнөөдөр миний төрсөн өдөр “ гэж хүү нь шулгаснасаа танайд орьё л доо гэхэд. „Өө нээрээ өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр ш дээ та хоёр явж бай ээж нь араас нь очно “ гэж бантахдаа хариулав. Ганаа хүний урманд юу ч хэлсэнгүй. Хүүхдээ тэвэрсэн чигтээ эргээд алхав. Оо-н өрөөнөөс гарч ирсэн гүзээтэй залуутай хэрэлдэж хөөж явуулчихаад гэрээ цэвэрлэсэн ч үгүй юунд ч гомдож байгаа юм бүү мэд үхтэлээ уйлжээ. Ээж яагаад ирэхгүй байна вэ? Гэж дахин дахин шулагнах хүүгээ бодоод Ганаа Чимгээ рүү залгав. „Чи ирэхгүй юм уу? Хүүхэд чинь чамайг үгүйлээд байна. Май ээжтэйгээ ярь“ гэхэд ээжээ та яасан бэ? ирэх болж байна уу гэсэн хүүгийнхээ дууг сонсоод ээж нь одоо очлоо гэлээ. Түрийвчин дэх мөнгөө тоолтол таван мянган төгрөг байлаа. Өөрийн ээмгээ ломбарданд тавьж нэг том тоглоомон машин чихэр жимс торт аваад Саппорогийн дэнж дэх гэртээ ирлээ. Цэвэрхээн гэрт тэр хоёр хоол хийгээд түүнийг хүлээж байв. Самуурал, завхайрлын үнэр үнэртсэн бүгчим өрөөний дэргэд анх толгой холбож бариулсан тоонот гэр нь хүүгийнх нь үнэр сэнхийлгэн цэвэрхэн цаанаасаа л нэг дулаан энерги ялгаруулан байвай. Хүүдээ бэлгээ өгөхөд бага хүүхдийн зангаар ээжээ би тоглоомон машин биш Нарутогийн хувцас авмаар байсан ш дээ гээд л авчирсан юмаар нь тоглож байлаа. Харин Ганаа Чимгээ хоёр дув дуугүй л байв. Ганаа түүнд хоол аягалж өгөөд „Чимгээ би чамайг ингэж явна гэж даанч санасангүй дээ. Гэтэл хүү бид хоёрын чамайг санан санан хүлээгээд байж байгааг “ гэж хэлэхдээ хоолой нь зангирав. „Би нээрээ л чамайг бусад хүмүүсээс дутуу байлгахгүй гэсэндээ л найз нөхдийн хэлсэн үгнээс чамайг өмөөрч өдий болтол гэр орноо авахад чи хүүгийнхээ төрсөн өдрийг ч хүртэл мартсан байхдаа яахав дээ“ гээд баруун нүднээсээ нэг том нулимс зам татуулан урсгав. Чимгээ ч мөн өөрийн эрхгүй уйллаа. Түүнд хэлэх ч үг байсангүй. „хүмүүсийн хэлсэн үнэн юм байна аа. Өндөр боловсролтой хүнтэй ерийн нэг малчин нийлдэггүй юм аа гэж. Тэгэхээр нь би чамайг хар багаас чинь мэддэг, энэ сургуулийг чинь төгсгөх гэж үйлээ үзэж байсан болохоор болно бүтнэ гэж бодоод явж байдаг. Чамайг би хорихгүй ээ одоо. Би өөртөө хэр таарсан бүсгүй олж авья даа. “ гэжээ. Өөрийн байрандаа ирээд Чимгээд жинхэнэ амьдралын баяр баясал гэж юу байсныг ухаарав. Ямар нүүрээрээ Ганаа дээр эргэж очих вэ? Энэ явдлаас хойш тэр гүзээтэй ахад дахин нүүр өгсөнгүй. Нэгэн удаа Ганаа түүнийг дуудаад гэртээ авчирч байгаад хоёулаа салья гэж хэлжээ. Тэгэхэд нь Чимгээ хоёулаа хүүхдээ бодоод хамт нэг амьдраад үзвэл яасан юм бэ гэлээ. „Юун хүүхэд бодох өдийг хүртэл хүү минь эхгүй юм шиг өссөнийг чи мэдэж байгаа биз дээ. Надад дахиж чамтай хэрэлдэж бас чиний ханадаггүй хэрэгцээг хангах мөнгө ч алга сэтгэл ч алга. Бас миний чамайг гэх сэтгэл аль эрт хөрчихсөөн. Одоо би залуу байгаа дээрээ өөрийн амьдралаа бодмоор байна “ гэлээ. Чимгээд олон зүйл хэлэх эрх ч байсангүй тэр хоёр гэрлэлтээ цуцлуулав. Үүний дараах амьдрал түүнд хар дарсан зүүд шиг байлаа. Ажил дээрээ иртэл нэгэн бүдүүн шар авгай барьж аваад зодож зулгааж маажиж гарсан нь гүзээтэй ахын эхнэр байлаа. Үүнээс хойш долоочих шахдаг байсан бүх хүмүүс түүнээс зай бариастай. Гүзээтэй ахын эхнэрийн буянаар нүүрэндээ нилээн том сорвитой болж хэл ам таталж байж нилээн үнэтэй мэс ажилбарт төлбөрийг нь гүзээтэй ахаар төлүүлэн арилгуулав. Одоо гүзээтэй ахыг харахаас ч дургүй хүрнэ. Гүзээтэй ахын эхнэр бас зүгээр байсангүй том захирал дээр нь ороод нэг бол нөхрөө энэ ажлаас нь гаргана нөгөө бол энэ хүүхнийг ажлаас гарга гэжээ. Том дарга нутгийн бэрийг ажлаас нь гаргах уу аль эсвэл гадна дотоод хамаг ажлыг амжуулдаг танил тал нүүрний буян ихтэй гүзээтэйг гаргах уу эвгүй байдалд ороод Чимгээгийн хадам аав руу нь утсаар ярьтал бэр нь хүүгээс нь салсныг сонсоод уухайн тас шууд Чимгээг түлхжээ. Чимгээ ажил хайсаар хувийн сургуулийн баклавр дипломтой танил талгүй болохоор ажил олдохгүй нилээн удав. Удаж байж олдсон ажил нь нарийн боовны үйлдвэрийн борлуулагч. Энэ ажил өмнөх ажил хоёр газар тэнгэр шиг зөрүүтэйн дээр гоё хувцаслах шаардлага ч гарсангүй. Эргээд амьдралаа харахад хүмүүсийг дуурайж хэтэрхий дээгүүр саваад одоо өөрт нь хэдэн хувцас хэрэглээд дуусаж байгаа будаг шунх харагдана. Тэгээд нэг хугацаа нь дуусах дөхөж байгаа хөлсний өрөө үлдэж дээ. Тэрээр үр хүүхэдгүй гэр оронгүй юм шиг явсаар зургаан жилийг ардаа үдэж. Одоо надад юу үлдэв. Ээж гэж дуудах үргүй, эхнэр гэж дуудах халамжит ханьгүй би юу хийж явна вэ? Яагаад бодит амьдралыг эрт ухаараад аажим аажмаар амьдралаа дээшлүүлэхийг бодсонгүй вэ? Мэдээж найзалж үерхсэн залуус болгон түүнийг замын дэн буудал шиг дайраад өнгөрчээ. Сууж ханилхыг хүссэн зарим нь архичин ажилгүй, эсвэл мөнгө горьдсон, бүр нөгөө нь зодох шинжийн. Иймээс сууж ханилах нэгэн одсонгүй, он цаг өнгөрсөөр. Борлуулагчаас дээшээ гарах гэж чамгүй зүдэрч байж борлуулалт хариуцсан менежер болов. Тэгээд сайн борлуулалт хийдэг хэдэн дэлгүүрээ шагнаж урамшуулахаар болж нэгэн ресторанд цайллага хийв. Саппород байдаг „Үй түмэн“ дэлгүүрээс нэгэн мах мяриа сайтай хүүхэн ирж шагналаа авав. Үүнийг Чимгээ сайн таних ба одоо Ганаагын эхнэр болоод дахин нэг хүүхэд гарсан байгаа билээ. Харин буцаад харихыг нь харвал Ланд 80 ирж зогсоод дотроос нь өөрийнх хүү гарч ирснээ „Ээжээ би дүүгээ сайн харж байсан шүү. Бас нэг тэлээ авахгүй бол миний тэлээ тасарчихсан “ гэхэд нөгөө хүүхэн хүүгийнхээ толгойг өхөөрдөн илж байхыг нь харлаа. Ганаа түүнийг харсан ч үгүй хоёр хүүхэд эхнэрээ дагуулаад буян татуулсаар хажуугаар нь өнгөрлөө.

Бүлэг zohiol | 4 Сэтгэгдэл »

Алтан загасны үлгэр буюу хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө

Бичсэн saraana , 5 сарын 20, 2008

/ бодит амьдралаас сэдэвлэв. /

Ганаа Чимгээ хоёр бүр багаасаа үерхэж эхэлсэн билээ. Сумын төвийн хариугүй нурж унах нуу дээ гэж харагдахаар булан элэгдэж өмхөрөн унасан худагаас дөчийн бидоноор ус аваад нэг дугуйных нь хамер аль хэдийн унаад гол төмөр нь яажийсан түрдэг тэргэн дээрээ тавиад Чимгээг явж байхад нь Ганаа түүн дээр найзаа дагуулж очиж яриа өдсөнсөн. Ганаа тухайн үед л ганзгын наймаа хийдэг сумандаа нэртэй хүний хүүхэд байсан учраас Чимгээ түүний хамт үерхэх саналыг нэг их цааргалгүйгээр хүлээн авчээ. Ганаа ч аавыгаа дагаж наймаа энэ тэрт яваад сургууль завсардаж тэр үедээ л сургууль боловсрол хэрэггүй мэт санагдаж байв. Харин Чимгээ сургуулиа төгсөн бүрэн дунд боловсролын үнэмлэх гардан авсан боловч сумын сургуулын сурагч аймагт очиж конкурсдээд юу ч авч чадсангүй. Удсан ч үгүй тэр хоёр сум донслогсон их найр хурим хийжээ. Гэсэн ч цагийн аясаар тэдний үе тэнгийн хот бараадан амьдрал ахуйгаа дээшлүүлж эхэлсэн байна. Тэр хоёр ч үеийн нөхдөө даган хот бараадан амьдрахыг хүсэж ээж ааваасаа зөрөн байж өөрийн гэсэн эд хөрөнгөө зараад Саппорогийн дэнж дээр хашаа аван гарч өөрийн гэрийг барин буужээ. Удалгүй эхнэр нь жирэмсэн болж тэднийд хүсэн хүлээсэн ууган хүү нь мэндлэв. Хүүгээ гаргасны дараа Чимгээ нэгэн хувийн сургуульд менежерийн мэргэжил эзэмшихээр суралцав. Бага хүүхэд гэр орны идэх уух өмсөж зүүх, дээр нь эхнэрийн сургалтын төлбөр гээд их ачаа нуруун дээр нь ирсэн тул Ганаа ааваасаа мөнгө нэхэн микро автобус авсан байна. Ингээд шугаманд явж гэр бүлээ тэжээжээ. Он цаг ээлжлэн өнгөрсөөр Чимгээ сургуулиа төгсөж хүү нь ч том болжээ. Одоо эхнэр маань ажил хийж миний нуруун дээрхи ачаа арай л багасана даа гэж Ганаа найзууддаа хэлнэ. Мөн л аавынхаа буянд тэдний аймгаас гаралтай нэгэн нэртэй бизнесмений компанид менежерээр оров. Менежер хүн хувцаслалт чухал гээд Ганаа 3, 4-р хороолол хэсэн байж чамгүй мөнгөөр хослол, гадуур хувцас энэ тэр авч өгсөн байна. Угийн өндөр туранхай гоё биетэй Чимгээд юу ч өмссөн үнэхээр сайхан харагдаж байлаа. Ажилд орсон өдрөөс эхлээд Чимгээгийн зан аажмаар өөрчлөгдөж ирлээ. Нэгэн удаа ажлаасаа бухимдуу ирээд гэр орны жижиг сажиг маргаан дэгдээв. Бууж өгч сурснаараа Ганаа буулт хийж аргадахад харин Чимгээ „ Би гэр хорооллоос явахаар ичээд байна. Орой их оройтохоор манай жолооч намайг хүргэж өгөхөөс төвөгшөөгөөд байх юм. Энэ далангаар машин нь өгсөж болохгүй байна, энхэл донхолоор явж болохгүй машин эвдлээ гээд уурлаад ярьшигтай гэдэг нь. Сайхан цэвэрхэн орон сууцанд орох юм сан нэг өрөө ч болов байртай болмоор байна. Би энэ газраас чинь залхаж гүйцлээ“ гэж ирээд л уурлажээ. Ганаагийн хувьд энэ шаардлагыг биелүүлэх үнэхээр боломжгүй байлаа. Одоо чинь байрны үнэ хэд хүртлээ өсчихөөд байгаа билээ дээ. Хөгшин болсон эцгээсээ мөнгө гуйх нүүр алга мөнгө гуйгаад ч тийм их мөнгө байхгүй нь тодорхой. Ямар хамаг малаа зараад ор хоосон хоцор гэж хэлэлтэй биш. Өөр өөрийгөө аваад биеэ даагаад явах нас болчихоод байдаг. Үе тэнгийн найз нарын хажууд манайх харин ч сайхан амьдарч байна даг. Тэдэн шиг би Чимгээг гэр хорооллын эцэст амьдруулаагүй, хоёр буудал газар ч гэсэн явган явуулаагүй юм сан гэж бодсон боловч түүнд хэлсэнгүй. Чимгээгийн хувьд ажил амьдрал хоёр нь тэс зөрүүтэй байлаа. Юун тэр сумын төв, юун тэр саппорогийн дэнж. Хувцаслалт эдлэж хэрэглэж байгаа зүйлсээр нь шууд дүгнэнэ. Тэдний жолооч нь хүртэл дараа төлбөрт утастай хувьдаа суудлын япон машинтай. Гэтэл миний байж байгааг. Бараг 2 ээлжийн жинсэн өмдтэй. Тэгээд ч брендийх биш. Ганц гайгүй зүйл нь гадуур савхин цув, бээжингийн нэг хослол хоёр байх шив дээ. Харин ажлын газрын хүүхнүүд ноолууран палааж, 300 мянгын хавар намрын гутал, 250 мянгын сүрчиг, 450 мянгын нүүрны ком гэж ярьж байхав дээ. Хэрэндээ тэдний доор орохгүйн тулд эхний ээлжийн цалингаа өөртөө зориулж үнэтэй хувцас, гоо сайхны бараа энэ тэрд гар таталгүй авсаар дуусгав. Үүнд нь бас Ганаагийн хэдэн бор төгрөг нэмэр болсон билээ. Ингээд орой ирээд нөхөртөө хошуугаа унжуулан байж „ Надаас бусад нь манай ажлынхан бүгд л дараа төлбөрт хэрэглэдэг. Би бас авмаар байна. Би ийм утасны дугаар өгчихөөд маркетингийн менежер гэж хэлэхээс үнэхээр ичиж байна“ гэлээ. Ингээд уйлан дуулан байж 8811-тэй дугаар авлаа. Энэ хугацаанд Ганаа гэрт орж эм гадаа гарч эр гэгчийн үлгэрээр хүүхдээ цэцэглэгт хүргэж хооллож гэр орноо авч явсаар. Түүний хувцаслалт эдлэж хэрэглэж буй зүйл дээшлэхийн хирээр түүнтэй харьцах хандлага хүртэл өөрчлөгдөж байгааг нь мэдрэв. Гоё гоё утас барьж үгээрээ гангарсан гүзээтэй залуучууд ч өдөх шинжтэй. Нэгэн удаа ээлжит архидалтын үеэр ажлынхантайгаа караокед сууж баахан дуулав. Удаан суусныг хэлэх үү архи тамхины эхүүн үнэрт бие нь жаахан эвгүйрхэж Чимгээ тэндээс гараад цэвэр агаар амьсгалан гэж шатны тэнд зогсов. Харин тэгтэл араас нь гүзээтэй гоё залуу гарч ирээд: „Яасан агаар амьсгалж байна уу?“ гэхэд нь „Тиймээ“ гэтэл хажууд нь ирээд шууд гарыг нь атгаад авав. Тэрээр гараа татаж авсан хэдий ч юм хэлсэнгүй. Гүзээтэй залуу „Би чамайг анх харангуутаа л бусдаас арай өөр гэдгийг чинь мэдэрсэн. Анхны харцаар дурласан гэх үү дээ. Чи хүүхэд гаргасан гэхэд их эвдрээгүй хүүхэд гаргаагүй хүнээс ч гоё биетэйгээ мэдэх үү. Шуудхан хэлэхэд би ч эхнэртэй чи ч нөхөртэй. Зүгээр хаяа уулзаж энэ гоё ертөнцийг амталж байж болно биз дээ. Би чамайг харин юугаар ч дутаахгүй байж чадна шүү“ гэхэд нь „Та ямар сонин юм ярьдаг юм бэ? “ гээд ажилчдынхаа архины халуунд юугаа ч дуулж байгаагаа мэдэхгүй орилж байгаа өрөө рүү яваад орчихов. Энэ өдрөөс хойш гүзээтэй залуу түүнд ажил дээр илт саймширч тэвэрч авах нь энүүхэнд. Бас нэг өдөр цайны цагаар өөрийн машинаараа дагуулан гарч үнэтэй гутал бас „говь“-ийн ноолууран палааж авч өгчээ. Тэр маргааш нь энэ хослолоо өмсөв. Өөртөө ч бараг дурлах нээ. Түүнд үнэхээр сайхан зохиж байлаа. Одоо ажлын газрынхны том эгч ах нарын харьцаа түүнд хандах хандлага арай л өөр болж байв. Ар гэр үр хүүхдэдээ тавих анхаарал халамж бараг л байхгүй болж ихэнх цагаа ажил дээрээ өнгөрөөнө. Хаяа амралтын үеэр Ганаагийн хөдөө царайлсан найзуудтай нь уулзах нь түүнд ядаргаатай хэлж ярьж байгаа болгон нь бүр нэг хөдөө шинжийн морь мал мах, гурил будаа энэ тэр.. сүүлдээ ч бүр найзуудынхаараа очихыг болив. Би л ийм амьдралаар амьдрахгүй юм шүү гэж бодогдоно.

Бүлэг zohiol | Сэтгэгдэлгүй »

Эцэг

Бичсэн saraana , 5 сарын 9, 2008

Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа, та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр “Энэ чамд хамаагүй” гэж уцаарлан хэллээ. Хүү нь “Гэхдээ ааваа, үнэхээр мэдмээр байна” гэж шалав. “За яахав, 20 доллар олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “Та тэгвэл надад 10 доллар өгөөч” гэх нь тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод, хаалгаа хаа” гэжээ.Хүү чимээгүйхэн өрөөндөө ороод, хаалгаа хаав. Аав ч ууртайгаар “Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь үгүй гэж хариулахад “Май энэ 10 долларыг ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай, өнөөдөр их хүнд өдөр байлаа” гэжээ.

Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ? Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй” гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.

http://khantushig.blog.gogo.mn blogos huulbarlaad tavichihsan shuu. ih goyo sanagdlaa.

Бүлэг zohiol | 3 Сэтгэгдэл »

Bi turul ariljval

Бичсэн saraana , 1 сарын 14, 2008

Bi tsetseg bolood urgachihval chi

Bel duuren urgasan anhiluun ter tsetsgiig

Beleg bolgood hen negend taslaad uguh baisan uu

 

Bi us bolood ursval chi

Gantshan chamdaa l hairtai gej setgel aldran shivneed

Garaaraa hutgaad tuundee amsuulahiig husen muruuduh uu

 

Bi salhi bolon uleevel chi

Uur luu chini  ireh tanil uneriig medrelgui

Uruuliig bodon uitgarlaj guniglan suuh bolov uu

Бүлэг zohiol | Сэтгэгдэлгүй »

huleelt

Бичсэн saraana , 10 сарын 11, 2007

chimee chagnan chamaig huleehed

chihend hurtel hudlaa alhaa sonsogdono

yachihvaa hemeen buhimdaad tsag uygaa harahad

yaraad bna uu daa geh shig taivuuhan tsohilno

Бүлэг zohiol | Сэтгэгдэлгүй »

durlal

Бичсэн saraana , 10 сарын 11, 2007

Zuruud ungurch boloh shuugiant olnii dundaas

Zuvkhun chinii harts hairiin ugend itguulj

Duraaraa unaga shig omgolon zang mini

Durlaliin zelendee argamjij togtoov

Бүлэг zohiol | Сэтгэгдэлгүй »

Гарчиггүй бичлэг

Бичсэн saraana , 10 сарын 10, 2007

Tengeriin dor bi chinii tuluu amidardag

Terteeh odod ruu harj chinii tuluu zalbirdag

Uudam orchlond hun bolj turchihsun um chini

Uhaangui durlahgui bol amid yavaad ch yahav dee.

Бүлэг zohiol | Сэтгэгдэлгүй »

chi

Бичсэн saraana , 10 сарын 9, 2007

sav l hiivel bi chamaig bodood bna

saihan turh chini setgelees salahguine

huniih gej bodoh tusam chamaig bi uguilj

harts tulan yariltsahiig hichneen ih uguilne ve

Бүлэг zohiol | 3 Сэтгэгдэл »

haya hayahan

Бичсэн saraana , 10 сарын 9, 2007

haya hayahan bi chamaig boddog

hartsiig chini nehen minii setgel ezguirdeg

hetsee ch dahin jargaltai uye irgehguig medseer baij

hend ch helelguigeer dotroo uneneesee husdeg ee

Бүлэг zohiol | Сэтгэгдэлгүй »