Миний тухайд
Ертөнцөд ганцхан ш дээ. Ууртай ааштай, тайван дөлгөөн ухаалаг, амархан гомдомтгой, тоглоом даадаг, хүнээр тоглодог, тоглуулдаг, хошин , инээмтгий, марзан, пивочин, гэх зэргээр есөн шид нь бүрдсэн хүн дээ. Бас хаяа их ганцаарддаг. Этгээд юманд дурладаг, маш муу эсвэл их сайн хүн. Ийм араншингаар нийгэмд сайн муу үлгэр дуурайл үзүүлж өөрийнхөө багахан орон зайг бий болгон амьдрах сайхаан.
Нэмэлт тайлбар:
Энэ бол миний 28 жил үзэж туулсан амьдралийн үзэл, бас цаашдын хүсэл мөрөөдөл, зарим нэгэн нууцлаг амьдрал, миний араншингийн тусгал болохоор бусдаас зөвлөмж авалгүй юу бодож байгаа тэр бүхнээ бичиж байгаа болохоор танд 100 хувь таалагдана гэдэгт итгэлгүй байна. Иймээс буруу зөрүү зүйл их байвал хүлцэл өчье.
Сараана нэрний учир:
Сараана. Энэ бол миний хамгийн дуртай лили цэцгийн нэр. Энгийн үзэсгэлэнтэй эмзэг, цаанаа л нэг дур булаам. Үнэр нь ямар гоё гээч. Хэдийгээр үүнээс илуу тод гоёмсог цэцэгүүд олон боловч энэ цэцэг цаанаа л нэг намайг татаад өөртөө дурлуулаад байх юм. Надад энэ цэцгийг хүн бэлэглээсэй гэж их мөрөөддөг юм. Мэдээж нөхөртөө шууд хэлээд авхуулж болно доо. Гэвч ингэх нь тийм ч сонин биш. Намайг энэ цэцгэнд дуртайг минь мэдээд намайг огт бодоогуй байхад бэлэглээсэй. Хүн нээрээ л сонин амьтан шүү. Өөрийгөө бодоод байдаг. Магадгүй надаас бас битүүхэн харж байдаг хэлдэггүй мөрөөддөг зүйл нөхөрт минь байдаг л байх даа. Хүн эр нь романтик зүйлд их дуртай юм аа.
10 сарын 9, 2007 , 16:28
Minii tanidag, bas minii hairtai busguitei adilhan zan aashtai yumaa chi
4 сарын 23, 2008 , 11:16
Дээр байгаа зангаас нэг зан чинь аймар таалагдлаа… Тэр ПИВОЧИН гээд байгаа чинь… хэхэ
4 сарын 29, 2008 , 10:46
hi Buugii.
Blogiig chini unshij setgegdel uldeej hariltssaar bgaad bur tanil hun shig bolchihson bna sh dee.
he he. Hund uurtei ni adilhan zantai hun l taalagddag sh dee.
5 сарын 29, 2008 , 18:57
http://18plus.blog.banjig.net/post.php?post_id=51710 энэ саналыг үзээрэй.
6 сарын 2, 2008 , 14:46
ene blog d chini mur uldeeh bolsondoo bayrtai bna chamd amjilt husie chin setgeleesee yariltsdg nzuud bolvol ymar ve?
6 сарын 3, 2008 , 9:06
Bayasgaland:
bayarlalaa chamd. chinii mur gej heleed uldeej bgaa zuil chini minii huvid ih uram bas demjleg boldog um aa.
bas naizuudiin too negeer nemegdej bgaad tuiliin ih bayartai bna.
welcome to my earth